"Би түүнтэй хамт байх болно."
Өрөөг нам жимхэн байдал бүчиж авлаа. Хүн бүр Равен лүү харцаа чиглүүлэх авч тэр Нила дээр харцаа тогтворжуулан төв дуугаар "Эмээг минь аварсан баатар болхоор"
Эрик том инээмсэглээд "Бас хайрт чинь болхоор уу?"
Эмээ дүүрүү минь том хархад би түүнийг цохин чанга инээгээд "Энэ Эрик! Үнэхээр тоглоомтой хүүхэд шүү"
"Та хоёр арай!"
Эмээгийн нүд Равен бид хоёр дээр тусан ээлжлэн хархад бид сандарч эхэллээ. Арай эмээ мэдчээгүй байгаа даа?
"Нэг нэгэнтэйгээ дотно юм биш биз?"
Зүрх зогсоох шахсан хэсэг хугацаа нь одоо бүр л хэцүү болж ирэн Равен бид хоёр хэлэх үггүй боллоо.
"Үгүй ээ" гээд үнэн байдлаа хэлчихвэл Эрик мэдчих гээд байх бол "Тийм" гээд хэлчихвэл түүний эмээ нь. Энэ хэцүү байдлыг яах вэ?
"Та хоёр яагаад хэлэхгүй-"
Эрик ийн хэлэх үед би сандарч эхэллээ. Яг энэ үед Равений туслах орж ирэн бүгдэнтэй нь мэндэр үед Равен хурдан эмээгээ очиж мөрөөр нь тэврээд "Эмээ таныг хүргэж өгөх гэж байна. Та өнөөдөр их ядарлаа. Эртхэн очиж амарсан дээр байх"
Эмээ эргэж хараад "Гэхдээ Нила-"
"Би түүнийг харах учраас битгий санаа зов" гээд эмээг тэвэрсээр туслахтайгаа хамт гаран яваад өглөө.
Би Эрик рүү муухай хараад "Чи ч бас яв"
"Та хоёр яг бие биедээ хайртай юм уу?"
Эрик яагаад гэнэт ингэж асуусанг нь мэдэхгүй ч түүний царай дандаа байдаг шигээ инээсэн гэнэн цайлган биш их нухацтай харагдлаа.
"Чи яагаад надаас ингэж асууж байгаа юм? Мэдээж би түүнд хайртай"
"Харин тэр таньд хайртай юу?"
"Чи яагаад ийм асуулт тавиад намайг шалаад байгаа юм бэ? Хурдан яв Эрик"
Эрик намайг хараад санаа алдан "Би явлаа даа. Зүгээр л таныг хайртай эмэгтэйгээ гээд итгэл төгс хэлж чадахгүй залуутай зууралдах хэрэггүй гэж хэлмээр байна"
Тэр ийн хэлэн гаран яваад өглөө. Эрик анзаарсан бололтой. Равен бид хоёрын харилцааг маш ойлгомжтой ганцхан өгүүлбэрээр дүгнэн гараад явсан дүү минь том болжээ. Эрикийн хэлсэн шиг Равен одоохондоо ч намайг өөрийн хайрт эмэгтэй гэж бусдад хэлэхгүй л байх.
VOCÊ ESTÁ LENDO
《Грекийн гоо үзэсгэлэн》
RomanceЧи онцгой болж заяагдсан бол онцгой л байх хэрэгтэй... Чи бол түүнийг өөрчилж чадах цор ганц нэгэн.