Равений дотор ямар нэгэн зүйл цохисон юм шиг өвдөлт үүсэн толгой нь эргэв. Армен захирлаа харан хий дэмий л санаа зовон зогсоно.
Колли муухай инээсэн чигтээ "Яасан бэ? Би чамд хэлсэн шүү дээ, чи үнэнг сонсох хэрэггүй гэж"
"Чиний үгэнд итгэнэ гэж санаа юу?"
"Итгэнэ үү? Үгүй юу чиний л асуудал. Би чиний новшийн ээжийг алсан. Бас чамаас бүх зүйлийг чинь авахыг хүссэн. Чамайг алах надад өчнөөн боломж хүсэл байсан. Гэвч чи үхлээ гээд тийм ч сайхан санагдаагүй. Угаас чи үхсэн юм шиг л амьдардаг хүн. Харин хэдэн сарын өмнөөс л өөрчлөгдөж буй чамайг хараад ард чинь хэн байгаа юм бол оо гэж бодож байсан чинь ашгүй чи өөрөө дагуулаад ирсэн шүү! Чиний хонгор эмэгтэй"
Равен гараа зангидан арай гэж биеэ барин "Чи яг хэн юм бэ?"
Колли түүнлүү сэтгэцийн өвчтэй хүн шиг харан жуумалзан зогсоно.
~26 жилийн өмнө~
"Хонгор минь их ажилвал муу шүү, биеэ сайн бодоод сайн яваад ирээрэй"
Залуу хосын дулаахан уур амьсгал мөн аз жаргал мэдрэгдэх гэр.
"Лайла битгий санаа зовоорой, би хурдан яваад ирнэ. Ирээд та хоёртойгоо зөндөө цагийг өнгөрөөж гурвуулаа хамтдаа та хоёрынхоо дуртай бүх газраар явна"
Өөрийг нь явах тухай мэдсэнээс хойш бага зэрэг сэтгэл гундуухан байгаа эхнэрээ ийн хэлэн нэг хантлаа үнсэж аваад газраар мөлхөх хүүгээ өндөр өргөн "Равен аавыгаа эзгүйд ээжийгээ сайн хараарай ойлгосон уу? Бага уйлна шүү" гээд зулай дээр нь нэг үнэрлэхэд Равен юм сайн ойлгохгүй ч аавынхаа хацарт бяцхан гараараа хүрэн хөхрөнө.
Хүүгээ ээжид нь тэврүүлээд ахиад нэг хоёуланг нь хантлаа тэвэрч аваад "Хайртай шүү та хоёртой, би хурдан ирнэ ээ" гээд гэрийнх нь гадаа байх ажлын машиндаа суун гадаа хүүгээ тэврэн зогсох эхнэрлүүгээ даллан далласаар алга болов. Лайла нөхрийгөө ажилдаа явж байхад нь хэзээ ч өмнө нь ингэж санах мэдрэмж авч байсангүй. Өөрийгөө хэт их бодож байна гэж үзээд гэртээ буцан орлоо.
Харамсалтай нь Равений аав хамгийн сүүлийн удаа хайрт эхнэрээ харж буй гэдгээ өөрөө ч мэдээгүй билээ.
Энэ өдрөөс хойш долоо хоног өнгөрч хүү ээжтэйгээ эгэл жирийн өдрүүдийг өнгөрүүлж аавыгаа ирнэ гэж хүлээсээр л...
YOU ARE READING
《Грекийн гоо үзэсгэлэн》
RomanceЧи онцгой болж заяагдсан бол онцгой л байх хэрэгтэй... Чи бол түүнийг өөрчилж чадах цор ганц нэгэн.