Би цочин арагшаагаа ухарч гар минь дүрэгдсэн цусыг л харан айж байлаа. Би амьсгалаа хурдан гаргаж энд юу болоод байгааг харахыг хичээн урагшаагаа мөлхөх тусам цус дүүрэн урссан байлаа.Миний гар салгансаар урагшаагаа харанхуйд тэмдчин явж байхад би хүний толгойнд хүрэх нь тэр. Би гараа огцом авж түүнийг хэн гэдгийг нь шууд танин амьсгалж чадахгүй гүйсээр гархад ойр хавьд хэн ч байсангүй.
Би тусламж ирэн хашгирч орилсон ч бас л хэн ч хариу хэлсэнгүй. Учир нь энэ бол ордны хүмүүсийн нээх ирдэггүй хэсэг болхоор ойр хавьд нэг ч хүн үл харагдана. Бүх зүйл яг л аймшгийн кинон дотор байгаа юм шиг хурдан болж миний нуруугаар хүйтэн хөлс цутган би хамгийн ойр байх гэрэл рүү хамаг хурдаараа гүйлээ.
Замдаа хэд хэдэн удаа халтирч унаж байсан ч тэр гэрэл рүү л хамаг хурдаараа гүйж мухардан унаж амьсгалхаа больж миний нүд харанхуй оргиож байсан ч тэр гэрэл рүү очиход миний хархыг хүсээгүй хүн зогсож байлаа.
Түүнийг хамгаалагч нар намайг эхэндээ таниагүй ч сүүлдээ танин түүнд мэдэгдлээ. Тэр намайг харан цочирдсон ч тоолгүй өөр тийшээ нүүр бурууллаа.
Би түүний өмнө очиж өвдөг сөгдөн "Г гуйя н надад т-т-туслаач" гэхэд тэр над руу нүднийхээ булангаар хараад чимээгүй урагшаа харна.
Тэр намайг тоохгүй байсан болхоор би түүнээс улам зууран "Т тэ тэнд х хүн үх үхчихсэн ба бай байна. Ми миний Ти Титана" гээд арай гэж хэлхэд тэр над руу ширүүн харсаар хувцасаа татан "Чи миний хувцыг заваан болгоод байна"
Бурхан минь тэр хүн мөн үү? Надад хэлээд өгөөч!
Би газар хэвтэн түүнлүү орилж "Тэнд хараал идсэн миний найз үхчихээд байна. Түүний алсан хүнийг бариад өгөөч дээ? Чи чинь хараал идсэн хаан биздээ?" гэж хэлэхдээ арай гэж хэлэн сүүлчийн хүчээ шавхан орилон уурлахад тэр нөгөө л нэг ширүүн харцаа гарган "Тэр бол чиний л асуудал" гээд яваад өглөө.
Би босох ч тэнхэл байхгүй түүний намайг орхисон газар хэвтсээр байлаа. Миний нүднээс ажуухнаар нулмис гарч хамрыг минь даган урсаж байгаа нь яг л энэ ертөнц дээр тас харанхуй нөмөрч би ганцаараа үлдэж байгаа юм шиг л санагдаж байна. Тэр Минос гэгч харанхуйд гэрэлтэх миний гэрэл байна гэж би бодсон ч миний буруу байжээ...
ČTEŠ
《Грекийн гоо үзэсгэлэн》
RomanceЧи онцгой болж заяагдсан бол онцгой л байх хэрэгтэй... Чи бол түүнийг өөрчилж чадах цор ганц нэгэн.