"Минос"Хермони инээмсэглэн түүний урдаас зөөлхөн алхаж ирнэ.
"Хермони чи хамаагүй ингэж явж болохгүй шүү дээ"
"Оточ алхах нь зүгээр гэсээн. Хэвтээд байх хэцүү байна"
Минос түүнийг түшин аваад"Арван хоног болсон гээд яг ч зүгээр гэсэн үг биш шүү дээ. Сайн амарч бас тэнхэрэх хэрэгтэй"
Хермони нүдээ эргэлдүүлэн "Хаантаан та хэтэрхий их үглэх юм аа? Өдрийн зоогоо барьсан уу?"
Минос Хермони руу хайр дүүрэн хараад "Үгүй ээ"
Хермони ичингүйрэн "Би гадаа гоё болхоор гадаа зоог бэлдүүлчихсэн байгаа. Хүсвэл хамт хооллож болно шүү"
Миносын нүд нь сэргэн толгой дохин"Мэдээж"гээд инээв.
Хермони инээмсэглэн зөвшөөрсөнд нь талархаж байлаа. Тэр хоёр гадаа суун тусгайлан бэлдсэн хоолоо идэж эхэлцгээв. Хорвоогын сонин хачинг хоорондоо ярьсаар Хермони гэнэт чимээгүй боллоо.
"Яасан бэ? Ямар нэгэн зүйл нь өвдөө юу?"
Хермони царайгаа нухацтай мөн санаа зовсон болгож байлаа.
"Минос"
Минос түүнлүү гайхан харах үед тэр "Хэрвээ би чиний урд сууж буй эмэгтэйгээс өөр хүн байвал чи яах вэ?"
Түүний асуулт Миност сонин санагдсан ч тоглож буй мэт санагдсангүй.
"Би хайрлаж буй нэгэндээ итгэж байна. Тэр өөр хүн байж таарахгүй. Миний дуралсан эмэгтэйг би ямар ч үед мэдэх болно"
"Чиний хайралсан эмэгтэй өөр хүн шиг харагддаг бол? Чиний нүдний өмнө харагдаж байгаа эмэгтэйгээс өөр царай төрхтэй ч гэсэн сэтгэл зүрх нь мөн бол чи намайг таньж чадах уу?"
"Хермони би-"
"Чи намайг таньж чадах уу? Минос"
"Тиймээ. Би чамайг ямар ч эмэгтэй байсан таних болно оо"
Хермонигын нухацтай царайнд уйтгар гуниг төрж эхлэн"Таарч ч чадахгүй шүү дээ. Энэ хүн ахиж төрөх үгүйг ч мэдэхгүй" тэр амандаа зөөлхөн ийн шивнэлээ.
"Хэрвээ би холын хол алга болвол?"
Минос хүчирхэг царайгаа гарган "Би чамайг хаана ч байсан олох болно"
Тэр хоёр бие бие рүүгээ харсаар нэг нэгнийхээ чин үнэнийг хэлж буй нь энэ байлаа.
Минос босон түүний урд ирэн зогсоод "Чи бид хоёр хагацахгүй ээ. Би чамайг тавьж явуулна гэж үү? Энэ зууны хамгийн хүчирхэг хүний хатан гэдэгт итгэж байгаа биз дээ?"
YOU ARE READING
《Грекийн гоо үзэсгэлэн》
RomanceЧи онцгой болж заяагдсан бол онцгой л байх хэрэгтэй... Чи бол түүнийг өөрчилж чадах цор ганц нэгэн.