28. Хулгайч

1.4K 260 53
                                    

"Охин минь энэ үнэн гэж үү?"

Ээж санаа зовон ийн асуух ажээ.

"Үнэндээ яг ч үнэн биш. Зүгээр л цуурхалыг зогсоох гэсэн мэдээ байгаа юм аа"

Ээж хөмсгөө зангидан"Цуурхалаас цуурхал үүсэж байгаа юм биш үү?"

"Гайгүй байх аа, ээжээ"

Миний толгойг илээд"Чамд минь зүгээр гэвэл би асуудал үүсгэхээ больё доо" гээд ажлын өрөө рүүгээ орлоо. Хоёр дүү минь хичээлдээ явсан учир гэрт хийх зүйл байхгүй уйтгартай байх аж.

Удалгүй ээж ахин бууж ирээд" Нила, өнөө орой Патерсоны гэр бүлийн цуглалт болно гэж байна"

"Жил болгон л болдог зүйл шүү дээ? Бид очидоггүй"

Ээж санаа алдаад "Энэ удаад чиний тухай ярилцана гэнээ"

Би царайгаа үрчийлгэн "Үнэхээр хэцүү хүмүүс шүү! Биднийг очвол ахиад л үгээр идэж, дээрэлхэнэ шүү дээ"

Ээж намайг тэвэрч аваад "Бүгдээрээ очих хэрэгтэй. Муу ч үгүй хамаатнууд шүү дээ? Аавыг чинь нас барсаны дараах хэдэн жил бидэнд мөнгө явуулж тусалдаг байсан. Хэрвээ тэр мөнгө байгаагүй бол бид бүгд яаж амьдрах байлаа даа?"

Би муухай царайлсан ч ээжийнхээ гуйлтанд яах аргагүй зөвшөөрч байлаа. Хенрик, Эрик хоёрыг ятгах гэж бас их юм болно доо.

~~~

Ээж бид хоёр сугадалцан Патерсоны үе дамжсан том харшид ирлээ. Одоо энд Девид ахын гэр бүл л амьдарч байгаа. Учир нь тэр хамгийн баян нь болхоор.

Хенрик, Эрик хоёр тас эсэргүүцсэн учир бидэнд өөр сонголт үгүй байлаа. Биднийг орж ирхэд л шалаасаа тааз хүртэлээ цэмцгэр, дээд зэрэглэлийн зочны өрөө угтах ажэа. Үнэтэй уран зураг, чимэглэл мөн таазнаасаа унжих үнэтэй алтан гэрлийн унжуурга.

Ээж бид хоёр оройтож ирсэн учир гэр бүлийн гишүүд бүгд зоог барьж байгаа хэмээн үйлчлэгч нь хэлэн биднийг дагуулан явлаа.

Зоог барих өрөөнд орвол урт үргэлжилэх ширээн дээр гуч гаруй хүн суусан харагдана. Бүгд хэсэг чимээгүй болон бид хоёр дээр харц нь туслаа.

"Делсоны эхнэр охин хоёр цаг барьж сурах хэрэгтэй юм байна даа"

Девид ах тамхиа уйгуулан ширээний хамгийн хүндэт газар нь суун муухай харна.

《Грекийн гоо үзэсгэлэн》Where stories live. Discover now