16. Хэрэгтэн

2.1K 257 37
                                    

Алгорида Миност юу гэж хэлэх тухай бодлоо. Энэ минийх гэвэл тэр хэрэгт унаж магадгүй. Гэвч энэ даруулга түүнийх мөн шүү дээ? Алгорида сувдан шигтгээтэй алтан унжуургатай үсний даруулга руу чухал харсаар хэлэх үгээ оллоо.

"Энэ минийх бишээ"

Тэрнийг итгэлтэй ийн хэлхэд бусад нь итгэсэн бол Минос зэвүүн инээмсэглэл тодруулан"Үнэхээр чинийх биш гэж үү?"

"Тиймээ"

"Би яагаад чамд өгсөн зүйлээ танихгүй байна гэж?"

Тиймээ Минос хэзээ ч юмыг мартдаггүй. Тэр бүх зүйлийг бүргэдийн мэт хоёр нүдээрээ үргэлж нарийн ажигладаг учир аливаа зүйлийг мартана гэж бараг байхгүй гэдгийг Алгорида мэдэж байлаа.

"Хаантаан та Хермони гүнжийн хэргээс болоод хэт их ядарсан байх шиг байна. Энэ үнэхээр минийх биш шүү дээ."

Тэр нялуун хоолойгоор ийн хэлэн Минос руу ойртон гарнаас нь барин санаа зовсон харцаар"Битгий их ядраарай хаантаан."

Одоо тэгэхээр Минос ядарсанаасаа болоод түүний зүүлтийг ямар байсан гэдгийг мартсан хүн болж таарч байна уу? Үүнээс инээдтэй зүйл сонсож байсангүй.

Минос түүний гарыг ширүүн барьж авхад Алгорида мөн Арлонда, Ронда ханхүү бүгд цочиж орхив.

Минос түүний гарнаас барьсан чигтэй урагшаа хүчтэй явхад Алгоридагын ард гүүрний хашлага тулан ирлээ. Доохон талд нь цөөрмийн ус харагдах ажээ.

"Хермони бол миний хатан тэр гүнж байх аа Грект хөл тавьсан цагаас хойш больсон. Хэний дураар хэрээ мэдэхгүй олон юм яриад байгаа юм бэ дээ? Бага хатан Алгорида"

Алгоридагын нүдэнд уур хилэн төрж байсан ч уй гашуун илүү давалгайлж байсан юм. Тэр Минос хаанд бүх зүйлээ зориулсан ч тэр дөнгөж ирсэн Хермони гэх энэ эмэгтэйд үхтлээ дуралчихсан байгаад нь үнэхээр сэтгэл нь шархлах ажээ.

"Х Хаантаан та я яагаад надад ингэж хандаад байгаа юм?"

Алгорида аль болох гунигласан мэт хэлэхийг хичээж байлаа.

"Би чамайг ёс суртхуунтай байгаасай гэж хүсэж байна. Жоохон ч гэсэн"

Минос ширүүн дуугаар ийн хэлээд үсний даруулгыг түүний гялалзах алтан үсэнд хатгаж өгөөд" Чинийх биш ч бай үгүй ч бай үүнийг аваад ахиж энүүгээр эргэлдэх хэрэггүй! Ахиж явж харагдах л юм бол чамайг хэрэгтэн гээд бодчих болхоор"

《Грекийн гоо үзэсгэлэн》Kde žijí příběhy. Začni objevovat