Минос хамаг хурдаараа гүйн "Маргад" гэж хадсан өргөө лүү орлоо. Хермониг өвчтэй байх өдрүүдээр тэр ганц ч удаа унтаагүй бөгөөд орой бүр түүний хажууд суун түүнийг сахьдаг байсан юм.
Минос хурдан гүйж байгаад түүний хэвтэж буй өрөөний өмнө ирэн зөөлхөн амьсгаагаа даран болгоомжилон орлоо. Зөөлхөн алхасаар орход Хермони ороо налан хагас боссон байдалтай хэвтэх бол түүний хажууд үзлэгч судасыг нь барих ажээ.
Түүний царай улаа бутран харц нь дөлгөөн тайван байх агаад үзлэгчийг анхааралтай харна. Минос одоо л нэг тайвширах шиг болон гүнзгий санаа алдалаа. Хермони цөөрмөөс ухаан алдан гарч ирэн бие нь цайж яг л амьгүй болсон мэт харагдах тэр аймшигт зураглал Миносын зүрх сэтгэлд гүн хутгаар сийлсэнтэй адил аймшигтай их өвдөлттийг өгсөн юм. Тэр түүнийг үхчихлээ л гэж бодсон шүү дээ.
"Хатантаан таныг үнэхээр бурхан ивээсэн бололтой. Ийм аймшигт зүйлийн дараа та цоо эрүүл шахуу байна гэдэг байж боломжгүй зүйл юм шүү дээ."
Үзлэгч үнэхээр биширч байгаа нь түүний чичирсэн хоолойноос ойлгомжтой байлаа.
"Би зүгээр дээ. Таньд баярлалаа"
Хермони инээмсэглэн хэлэх бол тэднийг ажиглаж байсан Минос түүнлүү дөхлөө.
"Хермони?"
Бүдүүн хүчирхэг хоолой гархад Хермони үзлэгч хоёр тэр зүгт харлаа. Минос Хермони хоёр харц тулгарах үед бие биенийхээ нүд рүү уусан орох мэт тийм л гүнзгийгээр нэг нэгнийгээ харцгааж байлаа.
Минос түүн дээр хурдан очин түүнийг тэврэн авах аж. Гэнэтийн энэ тэврэлтэнд Хермони цочихдоо биеэ хумиж үзлэгч арагшаа харсаар гаран явлаа.
"Минос юу хийгээд ба-"
"Баярлалаа"
Түүний хоолой Хермонигын чихэнд зөөлхөн сонсогдох ажээ. Тэр үнэхээр хүрч ирээд түүнийг тэврэнэ гэж зүүдлээчгүй юм.
"Намайг орхиогүйд маш их баярлалаа"
Хермони түүний үгэнд яагаад ч юм тайвширах шиг болж байлаа. Түүний дулаахан энгэрт ийм үг сонсоод хэн уярахгүй байх юм. Минос түүнийг улам чанга тэврэх гээд түүний толгойнд санаандгүй хүрхэд Хермони өвдсөндөө зөөлхөн уулга алдлаа.
Минос сандаран түүнээс гараа аван"Өвдөж байна уу?"
"Хүрхэд л"
Минос түүний булбарай хацранд том гараараа зөөлхөн хүрлээ. Тэгээд эрхий хуруугаараа зөөлхөн илбээд "Уучлаарай"
ESTÁS LEYENDO
《Грекийн гоо үзэсгэлэн》
RomanceЧи онцгой болж заяагдсан бол онцгой л байх хэрэгтэй... Чи бол түүнийг өөрчилж чадах цор ганц нэгэн.