Нила анир тайванаар амьсгалан эмнэлэгийн орон дээр дусал залгуулан хэвтэх ажээ. Равен хажууд нь түүний гарыг атган тайван амьсгалах мөч бүхэнд нь дагаж амьсгалах мэт байв.
"Түүний нүүрлүү маш олон удаа цохисноос болж хамар болон нүд орчимын яс нь цуурсан. Нүүрэндээ зөөлөн эдийн маш их гэмтэлтэй мөн гэдэс хэвлий хэсгээрээ хүчтэй цохиулсанаас болж сав нь цочин хөхрөлт үүссэн. Харин азаар бид амжиж арга хэмжээ авч чадсан. Бас ямар нэгэн бэлгийн хүчирхийлэлд өртөөгүй нь аз боллоо. Хэрвээ удаасан бол савыг нь авч хүүхэд тээх боломжгүй болох байлаа. Дотуур цус алдалт нь харьцангуй бага ч хамар нүдний гэмтэл яс нь арай хугараагүй ч ахиж эдгэх гэж 4-6 сарыг зарцуулдаг."
Гэх эмчийн хэлсэнийг санан Равен санаа алдав. Түүндээ ийм их сэтгэлийн шарх мөн биед нь ч гэсэн маш их бэртэл гэмтэл амсуулсандаа дотор нь галзуурхаа дөхнө.
Армен үүдэнд нь ирэн эмнэлэгийн хаалганы шилэн цонхоор захиралаа харан мөн санаа алдана. Өглөөхөн инээмсэглэл дүүрэн гэрээсээ гарсан захиралдаа хар бараан өдөр ахиж битгий ирээсэй гэж чин сэтгэлээсээ хүссэн юмсан. Равенг компаниа дөнгөж байгуулж байхад нь л түүнд туслахаар ажилд орсон хамгийн итгэлт хүн бол Армен.
Равен тэр хоёр компани гэх тододголтой бизнесийг корпораци болтол нь хөгжүүлэн дээшлүүлж дэлхийд үнэлэгдэх хэмжээний алдар нэрийг хүртсэн. Тэр захирлынхаа ажил мөн хувийн амьдарлыг нь мэддэг ганц хүн. Анх тэд хоёул залуу байсан ч Равен анхнаасаа л уй гашууд автагдсан дүнсгэр нэгэн байсан. Мөнгө, нэр алдар, гоё сайхан бүхий л зүйл түүнд бий ч тэр тоодоггүй.
Гэвч Равений хэзээ ч гаргаж байгаагүй царай, тэр дулаахан эелдэг инээмсэглэл, гал цогтой нүд гээд бүхий л зүйлийг ТЭР гаргаж ирсэн. Түүний үзэсгэлэнт гэргий Нила.
Армен Равенг яаж өөрчлөгдөж байгааг нүдээрээ харан бараг өөрөө баярлах мэт мэдрэмжийг аваад байсан юм. Ямар ч мэдрэмжгүй уурласан, баярласан, гунигтай үеүүддээ нэг л царайгаа гаргадаг байсан түүний захирал. Гэвч тэр түүнтэй учирсан цагаасаа хойш л Арменаас сонин асуултууд асууж, Нилаг хардаж уурлаж, өхөөрдөж баясч, түүнтэй байхыг илт хүсдэг болсоныг нь Армен сайн мэдэрч байжээ.
Анх Армен Нилаг хараад л яагаад захирал нь түүнд ингэж тусгай анхаарал хандуулж буйг ойлгосон гэж хэлж болно. Энгийн даруу хувцас, үсээ дээшээ шуун боож нүүрээ ч будаагүй байж оффист байх мянга мянган өсгийт өмссөн дэгжин бүсгүйчүүдээс илүү гэрэлтэж нүдэнд нь туссан юм. Инээмсэглэл үйл хөдлөл нь цаанаа л нэг эмэгтэйлэг яруу хэрнээ ихэмсэг, төгс байдал нь нуугдаж буйг Армен мэдэрчээ.
YOU ARE READING
《Грекийн гоо үзэсгэлэн》
RomanceЧи онцгой болж заяагдсан бол онцгой л байх хэрэгтэй... Чи бол түүнийг өөрчилж чадах цор ганц нэгэн.