Нилаг сэрхэд Равен аль хэдийн явчихсан гэдэг нь илт байв. Үнэхээр түүнтэй хамт унтсандаа өөрийгөө буруутгаад барахгүй ч нүдээ нээвэл тэр өөдөөс харж байвал яана гэсэн бодол нь алга болов. Босон шүршүүрт орон өөрийгөө бэлдээд гархаар яарлаа.
Түүнийг буун гарах том хаалгыг татах гэхэд ард нь "Өглөөний мэнд хадагтай" гэв.
Нила цочин эргэж харвал нас тогтсон эмэгтэй өөрлүү нь мишээн зогсоно.
"Т Таньд ч бас өглөөний мэнд"
"Намайг та Колли гэж дуудаж болноо, би бол энэ гэрийн ахмад үйлчлэгч"
"Танилцахад таатай байна хадагтай Колли гэхдээ би одоо жоохон яараад байгаа тул дараа тухтай ярилцая" гээд инээмсэглэн гарах гэхэд үүдэнд хоёр хамгаалагч зам таглан зогссон байх аж.
Нила гайхан арагшаа ухархад Колли үүнийг угаас мэдэж байсан мэт "Хадагтай Нила эзэнтэн таньд амин дэмтэй өглөөний цай уулгаарай гэсэн. Бид гал тогоонд бэлдэж тавьсан байгаа"
Нила эргэж харан "Би өглөөний цай уумааргүй байна. Таныг гомдооё гэж бодохгүй байгаач намайг явуулсан нь дээр болов уу?"
"Таны гарах гарахгүйг эзэнтэн шийдэх юм аа, хадагтай'
Нила нүдээ эргэлдүүлсээр санаа алдаад жижиг цүнхнээсээ утас гаргаж ирэн Равенлүү залгав.
"Байна"
Утас дугараад удаагүй байхад түүний хоолой сонсогдов.
"Равен би өчигдөр тодохой хэлсэн гэж бодсон юмсан. Яагаад надад хувийн орон зай өгөхгүй хорьж байгаа юм. Би чамтай гэрээгээр гэрэлсэн болхоос чиний хоригдол биш шүү!"
Уурандаа багтрах шахсан Нилагын хүчтэй өгүүлбэрүүд ар араасаа цувран гарсан учир тэрээр гүнзгий амьсгаа авлаа.
"Өглөөний цайгаа уусан уу"
Равен өөдөөс нь дөлгөөхнөөр ийн асуув.
"Бурхан минь энэ одоо ямар хамаатай юм бэ? Би өглөөний цай уугаагүй уусан нь чамд ямар ч хамаагүй. Яг одоо харуултайгаа яриад
намайг гарга"Нила харуулд утасыг өгөн тэр авхад "Түүнийг өглөөний цайгаа уусны дараа гаргаарай" гээд утасаа тасалчихав.
YOU ARE READING
《Грекийн гоо үзэсгэлэн》
RomanceЧи онцгой болж заяагдсан бол онцгой л байх хэрэгтэй... Чи бол түүнийг өөрчилж чадах цор ганц нэгэн.