Нила Равений гэнэтийн энэ үгт гацан чимээгүй хэсэг суугаад түүний гарыг түлхэн "Гэрлэх"
"ГЭРЛЭХ ЭЭ??!"
Чанга хэлсэнээ өөрөө ч мэдэхгүй байх Нилаг харан Равен дотроо инээдээ барьж ядна.
"Хөөх, Я Ямар сайхан мэдээ вэ?"
Девид ах бараг үсэрч босох нь уу гэлтэй сандалаасаа босон буцан суулаа. Хүмүүс ч мөн худлаа инээсээр алга ташин баяр хүргэнэ. Энд Нила л хөмсөгөө зангидан суух аж.
"Нила чи баярласан харагдахгүй байна"
Жемс л Нилагын байдлыг ажиглан асуув. Тэр юунд баярлах билээ.
Нила босон зогсоод хоёр гараа элгэндээ зөрүүлэн бариад сулхан дуугаар "Равен ярилцъя"
Ийн хэлээд байшингаас бүр гарав. Учир нь тэнд хана хүртэл чихтэй байдаг юм.
Равен ирхэд тэр арагшаа хараад "Юу болоод байгаа юм"
"Юу тэр вэ?"
Равений тоомжоргүй байдал нь Нилаг бүр л уурлуулж буйгаа тэр мэддэг болов уу?
"Боль!"
"Юуг?"
"Яг одоо галзуу үйлдэл хийхээ болиод миний амьдарлаас зайлаад өг"
Нила намуухан хэрнээ цаанаа л нэг үзэн ядсан өнгөөр ийн хэлхэд Равен хөмсөг зангидлаа. Энэ хүртэл түүнтэй тоглох сайхан байсан. Одоо толгоом биш бололтой.
Нила Равенлүү харсаар явах гэхэд Равен гараас нь барьж аван байшингын ард байх модонд түүнийг шахлаа. Тэр үргэлжил л түүнийг шахаж өөртөө ойртуулдаг гэдгийг Нила мэднэ.
"Зайлах гэнэ ээ?"
"Тийм ээ, Яв зайл хүссэн газарлуугаа надаас л хол бай"
"Чи муу"
Тэр хоёрын үгс улам л дордож буй гэдгээ үл мэднэ.
Нила түүний нүдрүү харсаар жигшсэн инээмсэглэл тодруулан хараад "Угаас миний бүх юм чамд үнэ цэнэгүй гэдгийг мэдсэн. Миний нэр төр, бие, сэтгэл зүрх, нулимс минь хүртэл чамд ямар ч үнэгүй юм чинь. Үнэ цэнэгүй нэгэнтэй байх хэрэггүй"
Нила хүчтэй царайлах авч зүрх нь өвдөнө.
"Чи зүгээр л эд зүйлс худалдаж авч буй мэт хэдэн халтар мөнгөөрөө надтай гэрлэх гэж энд ирсэн. Чи намайг жаахан ч гэсэн мэддэг байсан бол ядаж л ээж дээр минь очих хэрэгтэй байсан юм. Эдгээр чамтай ижил мөнгөний боолууд дээр биш"
YOU ARE READING
《Грекийн гоо үзэсгэлэн》
RomanceЧи онцгой болж заяагдсан бол онцгой л байх хэрэгтэй... Чи бол түүнийг өөрчилж чадах цор ганц нэгэн.