~Эртний Грек~
Хайрт хатанаа нас барснаас хойш Минос хаан хоёр жил нар үзсэнгүй. Тэр өдөр бүр өрөөндөө бүгэж сайд ноёддоо хийдэг хуралдаандаа ч оролцохгүй болжээ. Хааныгаа ийм байгаа тул дагаад ордонд инээмсэглэн алхах хүн үгүй болж тэртээ хоёр жилийн өмнө сайхан хатныг нь авчихсан шиг аз жаргал гэх зүйл ч үгүйрэв. Ордны бүхий л хүн гунигт автсан хоорондоо зөрөн хатныхаа үхэлд гашуудаж байлаа.
Минос хаан нарыг хархыг хүсэхгүй, гадуур гархыг хүсэхгүй, эмэгтэй хүний эдлэл хэрэгсэл, урт хар үстэй эмэгтэй, цэцэгс, морь гээд Хермониг санагдуулах ганц ч зүйлийг хархыг хүсэхгүй байлаа. Энэ нь түүнийг үзэн ядсандаа бус хэрвээ тийм зүйлийг харах л юм бол өөрийгөө алхыг хүсэх хүсэл нь үүсдэгтэй холбоотой билээ.
Тэр хүүтэйгээ ч бараг уулзахаа болив. Өөрийгөө зүхэж өдөр хоногийг өнгөрөөнө. Энэ 700 орчим өдөр тэр зөвхөн Хермониг мартахыг хүснэ. Гэвч түүнийгээ тэврээд жаргалтай хэвтэж байсан өдөр өчигдөрхөн юм шиг л ....
Түүний энхрий ялдам үнэр одоо хүртэл энгэрт нь байх юм шиг санагдаж галзуурах дөхөж байлаа. Хермони, Хермони чи надад юу хийж орхив оо? Би яаж амьдрах вэ? Идсэн хоол нь ч амаараа давхаа больж ингэж амьдарвал үхсэн нь дээр биз гэх бодол өдөр шөнөгүй эргэлдэнэ.
Түнийг ийм байх үед Арлонда жанжин улсыг удирдаж байлаа. Тэр Миносыг бодвол сайн удирдагч ухаалаг нэгэн биш ч улсын тогтсон хуулийг бариад удирдах ухаанаа олчихсон нэгэн. Зарим сайдууд түүнийг хаан болгох гэсэн ядмаг арга ашиглаж байсан ч энэ нь одоо Миност ямар ч хамаагүй байв.
"Хаантаан Арлонда жанжин ирлээ"
Миносын харуул ийн хэлхэд Минос хариу хэлхээс өмнө Арлонда ороод ирэв. Тэр гараа дохин харуулыг явуулаад Минос руу ойртлоо.
"Би чамайг орхыг зөвшөөрөөгүй"
Түүнлүү харалгүйгээр хахир өнгөөр хана налан зогсох Миносыг харан тэр санаа алдав. Өмнө харснаас илүү туржээ. Царай нь цонхигор нүдэнд нь гал цоггүй, үхсэн амьд нь ч мэдэгдэхгүй.
"Хаантан минь, та өмнөхөө бодвол надтай юм ярилаа шүү"
Арлонда хүчээр инээмсэглэн түүнтэй хуучин шигээ тоглоом хийж харьцахыг хүссэн ч Минос чимээгүй зогссоор л. Түүний өрөө хав харанхуй бас гунигаар дүүрэн буй нь Арлондад мэдрэгдэнэ.
BẠN ĐANG ĐỌC
《Грекийн гоо үзэсгэлэн》
Lãng mạnЧи онцгой болж заяагдсан бол онцгой л байх хэрэгтэй... Чи бол түүнийг өөрчилж чадах цор ганц нэгэн.