Нила өрөөндөө бодол болон суугаад цонхоор нар жаргахыг харна. Орой болхоор тэр орж ирнэ гэсэн. Энэ цаг хугацаандаа зогсоосой гэж тэр битүүхэндээ хүсч байв.
Гэвч цаг хугацаа явдгаараа явж орой болдгоороо л болно шүү дээ...
Орой болж харанхуй өрөөнд үүдний тод шаргал гэрэл тусан хаалга хэсгийн онгойсон хүрээгээр гэрэлтүүлэх нь хүн орж ирсэнг илтгэнэ. Равен өрөө харанхуй байгааг анзааран бага зэрэг хөмсөг зангидан урагшаа алхсан ч төд удалгүй зангидсан хөмсөг нь тэнийгээд ирэв.
Нила том орны буланд унтаж байх ба сарны гэрэл түүний намирсан зөөлөн үсийг нь илбэн буй мэт тусжээ. Амгалан тайван агаад намуухан мэдрэмж тэр хоёрын дунд үүсч байгаагүй мэт. Равен харц булаам гоо үзэсгэлэнд тайвширхын ялдамд Нилагын хажууд суун нүүрлүү нь хүрэхээр гараа аажмаар дөхүүлэв.
Равен булбарай хацарт нь хүрхийн хүслэн болж буй ч гараа огцом татаад "Үнэхээр галзуурах нь ээ" гэж чимээгүй өөртөө шивнэв.
Нэг бол алахыг хүсэх тэр их үзэн ядалт дунд төөрч хайрлахыг хүсэх хайраа үгүйсгэнэ. Алж ч чадахгүй шаналан байна шүү дээ. Түүний буруу биш ч түүний аав алсан.
Энэ бол үнэн...
Равен цонхны давцан налан зогсоод тамхи амандаа зуун хүчтэй сорон уушиглав. Түүний харц мэдрэмжгүйгээр Нилаг ширтэнгээ тамхины утаагаа өрөөгөөр тараана. Сарны гэрэлд түүний тамхины утаа цагааран уусан өрөөнд шингэж байв.
Нила тамхи үнэртсэн үү эсвэл эвгүй ширтэлт мэдрэгдэв үү нүдээ огцом нээн цочин сэрэв. Тэр цонхны хажууд зогсох Равенийг хараад шууд босон суух аж.
Нила түүнлүү айсан нүдээр хархыг хүсээгүй ч дотроо айдастай байлаа. Түүнийг ширтэж байсан Равен ойртон хорон үгээ шидлэн "Чи их гэмгүй унтах юм. Яг л алуурчны охин биш юм шиг"
Түүнийг ярьхад Нила тамхи үнэртэж байгаа учир муухай хараад "Равен Форолд энд би чамтай үнэнийг олохын төлөө байгаа. Тиймээс өөрийн чинь эд зүйл шиг надтай хандах хэрэггүй. Бас надад хувийн орон зай байх ёстой"
Нила түүнийг гарснаас хойш юу гэж хэлэх тухайгаа бодон олсон өгүүлбэр нь энэ байлаа. Равен хэрцгий инээмсэглэл тодруулан 'Нила чамд хувийн орон зай хэрэгтэй бол би өгч чадна. Гэвч надад өс хонзон, үзэн ядалтыг минь хэн тайлж өгөх юм? Аав чинь босч ирээд биелүүлж өгөх үү?'
'Тэглээ гээд намайг яах гээв? Оронд нь алах уу? Бас ганцхан аавыг минь буруутгаж болно гэж үү? Яг үнэндээ цаана нь ямар үнэн нуугдаж буйг чи ч мэдэхгүй биз дээ' ийн Нила өөдөөс нь зөрүүдлэв.
VOCÊ ESTÁ LENDO
《Грекийн гоо үзэсгэлэн》
RomanceЧи онцгой болж заяагдсан бол онцгой л байх хэрэгтэй... Чи бол түүнийг өөрчилж чадах цор ганц нэгэн.