33. Сэтгэл хөдлөл

1.8K 285 78
                                    

Равен Нилагын гарнаас барих залууг харлаа. Хурал дээр бусдаас өвөрмөц их ирээдүйтэй мэдлэгтэй залуу байна гэж бодсон бодол нь хашаа ч юм замхаран алга болов. Түүний гар.... Нилагын гарнаас барьж байгаа нь түүнд тавгүй мэдрэмж төрүүлж байх ажээ.

Нила тэр хоёр ярилцан инээхэд Равен хурдан очлоо. Нила түүнийг анзаарах сөхөөгүй тэр залуутай ширтэлцэнэ.

"Миний нарийг бичгийн туслах. Бас миний найз бүсгүй"

Гэнэт л амнаас энэ үг урсаад гараад ирэв. Нила Равенлүү том харан харин нөгөө залуугын инээмсэглэл бага багаар алга боллоо. Тэд хоорондоо гар даллан салах ёс хийхэд Равен ард нь зогсоод "Чи хоцоч ирсэн"

Нила том нүдлэн Равенлүү хараад нүдээ эргэлдүүлэн "Харин та хурлын үеээр анхаарлаа хандуулаагүй бололтой"

Равен өөрийн мэдэлгүй инээж орхилоо. Түүний энэ хэрсүү зан яагаад ч юм түүнд таалагддаг. Түүний гялалзсан бор үснүүд нь хэсэг хэсэгээрээ унжин урдуур нь оржээ. Доош унжсан үсийг нь барин оролдоход түүний харц нь Равенг гайхширсан маягтай харна.

"Хурал сонирхолтой байгаагүй"

"Надад чи л сонирхолтой байна"

Равен жуумалзан түүний царайны хувирлыг харж байлаа. Тэр заримдаа Нилагаар тоглох ч мөн таатай байдаг билээ. Гэхдээ түүнийг зөөлхөн гоёмсог үсээ оффис дээр задгайлан явахыг тэр хүсэхгүй байв.

"Үсээ оффис дээр ч ажил уулзалтанд ч боож байх хэрэгтэй. Энийг хүртэл хэлүүлэхгүй хийж байна гэж найдья"

"Ажил дээр үс ямар хамаатай юм?"

Энэ удаад Равен бага зэрэг хөмсөг зангидан "Чи ганц ч зүйл асууж төвөг удахгүй хийчихэж болохгүй байна уу?"

Тэд машин дээрээ очин суугаад хөдөлөн явлаа. Равен Нилад хаашаа явна гэж хэлээгүй ч тэдний очих газар түүнд таалагдана гэж бодож байв.

Саяхан гаргасан бүтээгдэхүүнээ танилцуулахаар студид очиж байгаа гэдгийг тэр нууцлахыг хүсжээ. Тэр хоёр ирхэд Нила илт сэтгэл нь хөдөлсөн харагдана.

Ийш тийш харан сонирхон явах нь түүнд яагаад ч юм хөөрхөн санагдаж байлаа. Ойрдоо яагаад ч юм гэдэг үгийг их хэрэглэж байна шүү? Яагаад юм бол...

Ноён Равен та сайн байна уу?"

Ахимаг насны хүн ирэн мэндлэхэд нөгөө нэг утсаар байнга яриад байдаг ярьшитай ул долоогч байх нь гэж Равений бодолд орж ирлээ.

《Грекийн гоо үзэсгэлэн》Where stories live. Discover now