19.

1.9K 209 17
                                    

Такамаса-н ханиад арай гайгүй эдгэрч байв.

Би түүнд зориулж шөлтэй хоол өдөр болгон хийж өгч, бүүр дусал хүртэл хийж байна.

Би:"Хөөе, чи ер нь яагаад манайхаас явахгүй энд өвдөөд хэвтчихсэн юм бэ? Өөрөө эсвэл гэрээсээ хөөгдчихсөн юм уу?"

Тэр шөлөө чанга сорон уун:"Найз залуугаа асрах нь чиний үүрэг юм байгаа биз дээ!"

Тэр үнэхээр ядаргаатай сорж уугаад байсан учир аягыг нь булааж авахаас өөр аргагүй байдалд хүрлээ.

Такамаса:"Яаж байнаа! Би ууж дуусаагүй байхад"

Би:"Ингэж ууж идэж байгааг бодоход үнэхээр бие чинь дээрдсэн бололтой? Одоо манайхаас яв л даа"

Тэр толгойгоо барин буцаж хэвтээд:"Юун зүгээр болох вэ? Бүүр толгой өвдчихлөө. Гар салгалаад эхэллээ. Чи битгий чанга яриад бай л да"

Тэр үнэхээр сайн жүжигчин юм гээч?

Би:"Би ч амьдралдаа ингэж өвдөж  үзээгүй байтал чи? Тэгснээ бас якуза гээд байгаа шүү"

Тэр орноосоо өндийн, давхраатай том нүдээ бүлтэгнүүлэн:"Якуза гэхээрээ өвдөж болдоггүй юм уу? Яакуза ч бас хүн. Өвдөж, уйлж, гунигладаг юм за!"

Би:"Өө бурхан минь? Одоо бүүр өөдөөс хэрүүл хийж байгааг бодоход бүүр цоо эрүүл болчихсон юм биш үү?"

Тэр буцаж хэвтээд:"Юу яриад байгаа юм бэ? Үхэх гэж байхад"

Хаалга тогших чимээгээр түүний толгой дээр тавих хүйтэн алчуурыг нь шидчихээд хаалга руу явлаа.

Хаалгаа онгойлтол энэ гэрийн түрээслэгч эзэгтэй зогсож байв.

Би сандарч бас гайхан:"С-Сайн байна уу эзэгтэй? Яах гэж ирсэн билээ? Би өмнөх сарын түрээсээ энэ сарын түрээстэй хамт явуулчихсан шүү дээ"

Тэр жуумалзан:"Чи гэрээгээ зөрчсөн болохоор байраа чөлөөлж өгөөрэй!"

Би:"Ю-Юу? Зөрчсөн гэнээ? Яаж?"

Эзэгтэй:"Гэрээний заалтын 2.3.1т түрээслэгч түрээсийн байрандаа янз бүрийн хууль бус зүйл хийх, мөн гэмт хэрэгтэн болон гэмт бүлэглэлүүдийг орогнуулсан тохиолдолд түрээсийн гэрээг шууд цуцлана гээд тодоос тод биччихсэн байгаа"

Тэр надад түрээсийн гэрээний хуулбар өгөхөд би бушуухан уншиж үзлээ.

Үнэхээр тийм зүйл байна! Хүлээгээрэй? Юун хууль бус үйл ажиллагаа вэ?

+Yakuza+Where stories live. Discover now