2.

3.6K 365 25
                                    

Гэрт ирсэн олон хүмүүс явж Такамаса болон өмнө минь сөгдөөд байсан хүн хоёр л үлдлээ.

Би:"Нээх сүртэй зүйл биш болохоор..."

??:"Үгүй ээ. Эзний минь амийг аварсан байхад бид таны өөдөөс буу чиглүүлж байсан"

Би:"Тэр ч аймар байсан шүү"

??:"Миний бие Такахаши Цүтомү, танаас уучлалт гуйж байна"

Тэр өмнө минь бөхийн:"Миний уучлалыг хүлээж аваач?"

Би:"О.О.Ойлголоо, тийм болохоор ингэж сүржигнээд байх шаардлага байхгүй ээ!"

Цүтомү:"Залуу эзэнтээн?"

Такамаса:"Намайг аварсанд баярлалаа" тэр намайг үл тоосон шинжтэй бараг л өөртөө сонсогдохоор хэллээ

Би:"Заа бүх зүйл хэвэндээ орлоо. Одоо та нар манайхаас яваа!"

Цүтомү гэх залуу өндөр том биетэй ба багахан үстэй, нүүрэндээ соривтой ч өөрт нь сайхан зохижээ. Түүний арьс хөрслөг бор ба ирүү хавиар нь замбараагүй ургах сахал нь түүнийг ширүүн харагдуулна.

Такамаса хөмсгөө зангидан:"Ам нээх болгондоо хөөчих юм аа!"

Би:"Хэн хөөсөн юм! Тийм л дуртай юм бол хоноод явахгүй юу тэгээд!"

Такамаса: "Угаасаа хоноод явна! Би чамайг хэлсэн хэлээгүй хоноод явна!"

Би:"Чи чинь гаж донтон юм уу! Танихчгүй айлдаа хоноод явна гээд! Охин хүүхэд байж....бишээ юу яриад байнаа!"

Такамаса:"Чи одоо сүртэй шдээ! Үхлээ юу! Би чамд цоо шинэ буйдан бас зурагт! Хүсвэл мэс заслын хэрэгсэл, ор, бүүр гэрт чинь саун хийгээд өгье!"

Би:"Нэртэйгээр нь манай гэрийг сувиллын газар болгочооч! Тэгээд та нар бүлэглээрээ хааяа ирж амарч байхгүй юу!"

Такамаса: "Бүлэглэл?!! Бүлэглэл чинь жижигхэн!! Якүза бол бүлэглэл биш! Якүза бол гэр бүл!!"

Би:"Тиймээ тийн гэр бүл! Тэгээд гэр бүлээ авчраад сайхан амраад авахгүй юу!"

Такамаса:"Чи ёстой муухай ааштай юм аа! Чам шиг юмтай яаж насыг барна даа!"

Би:"Тэгээд салаач! Хэн чамайг над шиг хүүхэнтэй суу гэсэн юм!!....бишээ ХӨӨЕ!! ЮУ ЯРИАД БАЙГААН БЭЭ!!!???"

Нэг мэдсэн сууна суухгүй суусан болчихсон явж байна!

Би: "Юу гээд хуцаад солиороод байгаан!?"

Такамаса буйдан дээр суун Цүтомү рүү харан:"Түүнд тайлбарлаад өгдөө"

Цүтомү толгой дохин:"Ойлголоо"

+Yakuza+Where stories live. Discover now