*Зохиолчийн талаас*
Хаалга тогших чимээгээр Такамаса бодит ертөнцөд эргэн ирлээ.
Такамаса:"Ор!"
Хаалга онгойлоо Цүтому орж ирлээ.
Такамаса:"Тэгээд?!"
Цүтому:"Бид юу ч олсонгүй ээ, уучлаарай эзэнтээн?"
Тэр бөхийн ийн хэлэхэд түүний хоолой чичирч байлаа.
Такамаса тамхиа унтраан:"Яагаад?"
Цүтому:"Бид судалж үзсэн ч Наруто гэдэг... Шижин-сантай холбоотой хүн байхгүй байна"
Такамаса найгасаар суудлаасаа босон Цүтому-н дэргэд ирж зогсон мөрөн дээр нь гараа тавин:"Ахиад хай! Олохгүй бол юу болохыг мэдэж байгаа биз дээ!"
Цүтому зангиагаа янзалж:"Тиймээ эзэнтээн"
Цүтому-д гэнэт нэг санаа орж ирсэн мэт нүд нь гялалзаж:"Гэхдээ эзэнтээн?... Та...Шижин-сангаас өөрөө асуугаад үзвэл яасан юм?"
Такамаса:"Юу?"
Цүтому:"Та Шижин-сан дээр очиж түүнээс тэр Наруто-гийх нь талаар асуугаад үзвэл...яасан юм?"
Такамаса хэсэг бодлогоширч байснаа:"Надад машин бэлд!"
*Шижин-ний талаас*
:"Шиииии-чаан!!"
Шөнө дөлөөр хаалга аймшигтай нүдэх чимээгээр сэрлээ.
Такамаса-н хоолой хадаж байна!
Нүдээ нухалсаар арай гэж орноосоо босоод хаалга руу явлаа.Хэд хоног харагдахгүй байсан юмсан.
Би хаалгаа онгойлготол Такамаса гартаа байгаа цэцгээ өгөн:"Би чамд хайртай Шижин!!"
Би гайхсангүй цэцгийг аван:"Ор!"
Тэр согтуу байсан болохоор түшсээр буйдан дээр суулгаж:"Чи чинь хэд хоног хаагуур байв аа!!? Чамайг үхчихлээ л гэж бодлоо!"
Тэр инээн:"Надад бас санаа зовдог юм уу!??"
Би:"Ү.Үгүй ээ! Зүгээр л ... Чи ийм орой юу хийж байгаа юм?"
Би сэдвийг өөрчилж асуулт асуулаа.
Такамаса галзуу хүн шиг инээж:"Чиний тэр Наруто-г олж чадсангүй ээ!"
Би:"Юун Наруто?"
Такамаса:"Юуны чинь юун гэж! Чиний явалддаг залуу!"
Би хэд хоногийн өмнө хэлж байсан зүйлээ мартчихаж.
Би:"Аан. Миний Наруто-г уу?"
Такамаса:"Тиймээ!! Чиний тэр хараал идсэн Наруто-г!"
Би:"Олж яах гэж байсан юм?"
Би инээдээ барьж дийлэхгүй нь ээ!!
Такамаса:"Чамд ингэж хэлэхийг хүсэхгүй байна л даа! Гэхдээ би түүнийг баривал...Эхлээд бүх хурууг нь хугална, дараа нь арьсыг нь амьдаар нь хуулж байгаад сүүлд нь өлсгөлөн нохойнд шидэж өгнө!"
Би:"(О.о) Жаахан...аймар л юм... Үгүй ээ...ёстой аймар юм!!"
Такамаса буйдан дээр хэвтээд өглөө.
Тэр унтчихсан юм шиг байна.
Яагаад ч юм түүний байхгүй хэд хоног үнэхээр уйтгартай байсан.
Түүнийг хэзээ ирэх бол гэж хүлээгээд л. Эсвэл залгах байх гээд үргэлж утсаа ширтээд л.Би буйдангийн дэргэд очоод доош газар суулаа.
Би:"Наруто бол жинхэнэ хүн биш! Тэр бол аниме баатар!"
Нүүрэнд минь бяцхан инээмсэглэл тодорч түүний үсийг илбэн:"Тэнэг! Надад ямар юмных нь явалддаг залуу байхав дээ!"
Түүнд хөнжил нөмрүүлээд өөрийхөө өрөө рүү явлаа.
Өглөө сэрээд доош буутал Такамаса сэрээгүй байлаа.
Би өглөөний цай бэлдэж дуусаад түүнийг сэрээхээр очлоо.
Би:"Хөөе Такамаса! Сэрээрэй!"
Тэр нүдээ нээнэ:"Өглөө болчихсон уу?"
Би:"Тиймээ болчихсон. Би цай бэлдчихлээ. Босоод ир!"
Тэр арай хийн босоод нойлын өрөө рүү орлоо.
Хэсэг хугацааны дараа бид хоёул ширээний ард суун хооллож эхлэв.
Такамаса:"Тэгээд тэр Наруто чинь худлаа юм уу?"
Би:"Худлаа худлаа!"
Такамаса:"Намайг муу зүйл хийнэ гээд нуугаад байгаа юм биш биз?"
Би:"Ер нь надад нэг явалддаг залуу байдаг шүү! Тэр үнэхээр ядаргаатай, бас аймар хүн!"
Такамаса инээмсэглэн:"Гэхдээ тэр хүн чинь их царайлаг байх тиймүү? Бас баян?"
Би нүдээ эргэлдүүлэн:"Мэдэхгүй юм даа! Баян ч гэсэн царай нь яг л... сармагчин шиг!"
Такамаса:"Чи намайг сармагчинтай төстэй гэж боддог юм уу?"
Би:"Төстэй биш ээ! Чи угаасаа сармагчин!"
Ro$e
YOU ARE READING
+Yakuza+
Romance(ДУУССАН) Би:"Би чамайг аварлаа гээд чамтай гэрлэнэ гэсэн үг биш!" Тэр өөдөөс минь ширтэн:"Гэхдээ би чамд хайртай болчихлоо" Би:"Надад хамаагүй ээ! Би явлаа!" Тэр намайг даган:"Би чамд дасчихлаа!" Би:"Ямар амархан юм бэ?!" Төрөл: Comedy, romance Ro$...