20.

2.1K 262 23
                                    

Бид ширээ тойрон суулаа.

Би:"Аав ээж та хоёрын бодож байгаа шиг зүйл огтхон болоогүй шүү!"

Аав:"Энэ залуу найз залуу чинь мөн биз дээ?"

Ээж:"Ашгүй дээ. Миний охин хурдан хүнтэй суух хэрэгтэй"

Би гүнзгий амьсгаа аваад тэр хоёрт яг юу гэж тайлбарлахаа ойлгох гэж хичээлээ.

Такамаса чихэнд минь:"Хөөе, ээж аав 2 чинь ууртай байна уу? Юу гэж байна?"

Би:"Чи өөрөө сонсож байгаа биз дээ?"

Такамаса:"би Хятад хэл мэдэхгүй гэдгийг чи уг нь мэдмээр л юм"

Би:"Намайг чамтай хурдан гэрлэ гэнээ! Сэтгэл чинь ханав уу?"

Такамаса суудлаасаа босон тэр хоёрын өмнө бөхийн:"Ааваа, ээжээ, маш их баярлалаа. Би хэзээ ч Шижин-г гомдоохгүй гэдгээ тангарагалаж байна"

Ээж аав 2 инээлдэн:"Хүүеээ яасан хөөрхөн хүү вэ? Бос миний хүү" гэсээр түүнийг сандал дээр суулгав.

Би:"Чи чинь яаж байнаа!"

Такамаса:"За би явлаа. Одоо хүмүүс ирээд танайхыг нүүлгэнэ шүү!"

Тэр гадуур хувцасаа өмссөөр суудлаас босон:"Орой уулзацгаая? Ааваа ээжээ" гэж хэлээд бөхийлөө.

Би:"Хөөе чи! Муу новш минь үхсэн гэж мэдээрэй!"

Би түүний хойноос дэмий орилсоор үлдлээ.

Ээж:"Япон залуучууд их царайлаг юм аа. Ингэхэд миний охион найз залуу чинь ямар ажил хийдэг юм?"

Би хөмсгөө зангидан:"Тэр гэмт хэрэгтэн!"

Аав:"Юу? Гэмт хэрэгтэн гэдэг чинь юу гэсэн үг үү?"

Би:"Ёоо би яг галзуурлаа"

Ээж санаа алдан:"Яг ямар хэрэг хийсэн болохоор тэгж хэлээд байгаа юм?"

Би:"Тэр харваас якуза л байгаа биз дээ! Ёоо галзуурлаа"

Ээж жуумалзан:"Тэгэхээр манай гэр бүл нэг атамаантай болж байгаа юм биз дээ"

Би гайхан ээж рүү харснаа дараа нь аав руу харлаа.

Тэр 2 их л жаргалтай харагдаж байв.

Би:"Та хоёр зөвшөөрч байгаа юм уу?"

Аав:"Якуза ч гэсэн хүн. Хайрлаж дурлаж чаддаг юм. Энэ хүүгийн харцнаас чамайг гэх хайр шууд мэдрэгдэж байна"

+Yakuza+Where stories live. Discover now