Бид хоёр явсаар хятад хоолны газар ирлээ.
Бид хоёр тусгай өрөөнд орон хоолоо захиаллаа.
Өнөөдөр үнэхээр азтай өдөр болох нь ээ!!
Авахыг хүссэн хүрмээ үнэгүй авчихлаа. Бас үнэгүй хоол!!
Бурхан минь би үнэгүй зүйлд ямар их хайртай гээч!!!
Такамаса:"Миний хайр ямар жаргалтай харагдаж байнаа?"
Би:"Хөөе!! Хэн чиний хайр юм!"
Такамаса:"Хоол өгсөөр байгаад авч суухдаа л нэг сууна даа! (Амандаа үглэх)"
Би:"Амжихгүй л дээ! (Хэлээ гаргах)"
Хоолнууд ч бэлэн болж зөөгчид ширээн дээр нэг нэгээр нь тавьсаар эцэст нь бэлэн боллоо.
Би:"Сайхан хооллоорой!"
Савхаа аван хоол бүрээс идэж байтал Такамаса хоолонд огт гар хүрсэнгүй.
Би:"Чи хоолоо идэхгүй юм уу?"
Такамаса :"Миний хайр л сайн ид!"
Би:"Хохь чинь бүгдийг нь идлээ!"
Такамаса:"Ингэж идэж байж надтай суухгүй байхыг чинь харнаа (амандаа үглэх)"
Би түүний тэнэг яриаг тоолгүй хоолоо идсээр л байлаа.
Энэ бүх хоолыг дуусгах миний хувьд бол 20 минутын л ажил.
Хоолоо идэж дуусаад ширээнээс бостол Така хамт босов.
Би:"Хүүе би бие засах өрөө орчихоод ирье!"
Такамаса:"Аан... Тэг тэг"
Хаалганы гадна хамгаалагч бололтой том биетэй 2 залуу зогсож байснаа намайг гараад ирмэгц бөхийлөө. Би ч юугаараа дутхав сандарсандаа дагаад бөхийчихлөө.
Би:"Намайг битгий дагаарай! Би нойл орчихоод ирье!"
Тэр хоёр бөхийн үлдлээ.
Би ч нойлд ороод бие засчихаад нойлоос гарлаа.
Гэхдээ буцаад тусгай өрөө лүү орсонгүй.
Хүн өөртөө хэрэгтэй зүйлээ авч хэрэггүй зүйлээ хаядаг жамтай.
Хоолоо идчихсэн болохоор одоо явах хэрэгтэй 😂Гараад булан эргээд нилээн явж байтал Такамаса араас гүйгээд ирэв.
Тэр намайг зогсоон амьсгаадан:"Чи чинь бүүр өвчиндөө нэрвэгдээд үхэх гэж байгаа юм уу!? Ахиад л хайртай залуу үнэтэй хүрэм хоёроо мартчихлаа!"
YOU ARE READING
+Yakuza+
Romance(ДУУССАН) Би:"Би чамайг аварлаа гээд чамтай гэрлэнэ гэсэн үг биш!" Тэр өөдөөс минь ширтэн:"Гэхдээ би чамд хайртай болчихлоо" Би:"Надад хамаагүй ээ! Би явлаа!" Тэр намайг даган:"Би чамд дасчихлаа!" Би:"Ямар амархан юм бэ?!" Төрөл: Comedy, romance Ro$...