Бидний хурим болоход 4 хоног үлдлээ.
Ингэхэд би огтхон ч гэрлэнэ гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй юм байна.
Би хуримын даашинз өмсөж үзэх бол Такамаса намайг хүлээн сууна.
Би:"Ингэхэд чи надад гэрлэх санал тавиагүй юм байна"
Тэр утсаа халаасандаа хийн:"Гэхдээ би чамайг аль хэдийн зөвшөөрсөн гэж бодсон юмсан"
Би:"Чи надаас өвдөг сөхрөөд гэнэтийн бэлэг бариад ч юм уу тийм романтик орчин бүрдүүлээд гуйж болно шдээ"
Такамаса Цутому руу харан:"Нээрээ тэгж болох байсан юм байна?"
Цутому:"Тэгвэл би маргааш таньд зориулаад гэнэтийн бэлэг бэлдээд өгөх үү?"
Би толгойн гоёлоо аван:"Одоо оройтсон. Гэхдээ гэнэтийн бэлэг барина гэдгээ миний хажууд ярьж болно гэж үү?"
Такамаса:"Маргааш барина гэж чамд худлаа хэлээд нөгөөдөр барьвал болох уу?"
Би:"Тоглоод байна уу?"
Такамаса-н утсанд мэссэж ирэхэд тэр халааснаасаа утсаа гаргаж ирлээ.
Би түүний утсыг булааж авахад тэр гайхан:"Яаж байнаа?"
Би:"Хардаж байна!"
Такамаса:"Хөөх шулуухан юм аа"
Түүний утасны нууц кодыг хийн мэссэж рүү ортол зүгээр л ажлын тухай мэссэж байв.
Би:"Ердөө л ажлын тухай юу?"
Такамаса:"Тэгээд өөр надад ямар мэссэж ирэх ёстой гэж?"
Би түүнд утсыг нь өгөн:"Тийм дээ. Гэхдээ чамд гэж хэлэхэд надтай гэрлэх гэж байгаа бол өөр эмэгтэйчүүдтэй сээтэгнэх тухай бодох ч хэрэггүй! Хэрвээ баригдах юм бол хоёр дох зүрхээ ахиж хэзээ ч ашиглаж чадахгүй болно гэж мэдээрэй"
Цутому:"Эзэгтэйтэй гэрлэж байгаа хүн нь би биш эзэнтэн байгаа нь яамай даа. Манай эзэнтэн бол энэ ертөнцийн хамгийн үнэнч хамгийн ариун нэгэн. Тэр таньтай эхээс төрсөн биеэрээ учирсан юм шүү"
Би:"Донгосож байх шив дээ"
Такамаса:"Цутому, би чамд үргэлж итгэж болно гэдгээ анхнаасаа мэдэж байсан юм"
Цутому-н нүдэнд нулимс цийлэгнэн:"Эзэнтээн"
Такамаса:"Цутому"
Тэр хоёр нэгнийгээ тэврэн Цутому уйлна.
Би:"Ингэхэд та хоёр гэрлэх ёстой юм биш үү?"
KAMU SEDANG MEMBACA
+Yakuza+
Romansa(ДУУССАН) Би:"Би чамайг аварлаа гээд чамтай гэрлэнэ гэсэн үг биш!" Тэр өөдөөс минь ширтэн:"Гэхдээ би чамд хайртай болчихлоо" Би:"Надад хамаагүй ээ! Би явлаа!" Тэр намайг даган:"Би чамд дасчихлаа!" Би:"Ямар амархан юм бэ?!" Төрөл: Comedy, romance Ro$...