9.

3K 318 23
                                    

Гэртээ орж ирэхдээ их даарсан байлаа.
Такамаса-д хүрмийг нь өгчихсөн болохоор сэтгэл амар байсан ч буцаж ирэхдээ их даарлаа.
Гадаа их хүйтэн салхитай байсан болохоор ханиад авсан байх.

Толгой өвдөж байсан болохоор хоол хийж чадахгүй шууд л орлуугаа орлоо.

Толгойны өвчин улам нэмэгдэж байсан болохоор өвчин намдаах эм уугаад хөнжлөөрөө сайн хучаад хэвтлээ.

Би удахгүй халуурах байх. Гэхдээ халуурч байж л хурдан эдгэх болохоор халуун бууруулах эм уусангүй.
Нойр маш их хүрч, ходоод минь ч надаас хоол нэхэж дуугарна.
Гэхдээ юм идэх тэнхэл үнэндээ алга.
Зүгээр л унтах минь.

*Зохиолчийн талаас*

Такамаса:"Тэр зүгээр болох болов уу?"

Эмч толгой дохин:"Тиймээ эзэнтээн. Ердөө л хөнгөн ханиад байна"

Такамаса:"Ойлголоо. Цүтомү танийг хүргэж өгнөө".

Цүтомү эмчийг дагуулан Шижиний гэрээс гарлаа.

Харин Такамаса Шижиний дэргэд үлдэв.

Тэр Шижинийг хаалгаа тайлж өгөхгүй байсан болохоор хаалгыг эвдэж орж ирсэн юм.
Учир нь тэр зурагтаар гарч байгаа эрэгтэй хүний хоолойг сонсоод түүнийг өөр залуутай байна гэж бодсон юм.

Такамаса:"Тэнэг юм шиг халаас нь урагдсан хүрэм өмсөхөөсөө ичээд хүйтэнд нимгэн явж байгаад ханиад хүрчих юм! Эмэгтэйчүүд ээ гэж!"

*Шижин-ий талаас*

Такамаса-н хоолойг сонсож сэрлээ.
Арай гүй байлгүй дээ! Түүний хоолой зүүдэнд хүртэл сонсогдож байна уу!?
Такамаса:"Сэрчихсэн үү?"

Би:"Бурхан минь! Үгүй гэж хэлээч!?"

Такамаса:"Юун бурхан?"

Би:"Намайг зүгээр аваад явчихгүй дээ!"

Цүтомү:"Тэр халуун даа солиорч байх шиг байна эзэнтээн"

Такамаса:"Тийм юм шиг байна"

Би:"Муу хоёр тэнэгээ!! Энд солиотой нь та 2 л байна!!! (Өндийх)"

Цүтомү:"Аан эрүүл байна"

Такамаса:"Тийм байна! Намайг харааж байгааг бодоход улам цоглог болсон бололтой?!"

Би нойл орчихоод гал тогоо руу явж байхдаа аймшигтай зүйл олж харав.

Би*"Такамаса!"

Такамаса:"Яасан миний амьдралын нар минь?"

Би:"Манай гэрийн хаалганд юу тохиолдоов?"

+Yakuza+Where stories live. Discover now