16.

2.9K 294 21
                                    

*Зохиолчийн талаас*

Крисийг Японд ирснийг сонсоод Такамаса түүнийг гэртээ урьлаа.

Гэхдээ Такамаса одоо ч хайртай эмэгтэйг нь оролдсон залуусыг олоогүй байгаа билээ.

Такамаса:"Крис, анд минь тавтай морил?"

Крис:"Хэт их ёсорхоод яахав дээ"

Крисийн нэг нүд нь улайж хавдсан байгааг Такамаса анзаарах нь мэдээж.

Тэд ширээний ард сууцгааж хэсэг чимээгүй болов.

Такамаса:"Нүдэнд чинь юу тохиолдох нь энэ вэ?"

Крис:"Аан нэг тэнэг хүүхнээс болоод"

Такамаса:"Миний андын нүдийг ийм болгож байдаг эмэгтэй гэхээр...өршөөл үзүүлж болохгүй шүү!"

Крис инээдээ барьж ядан:"Харинээ...яадаг ч юм билээ? Нэг тэнэг царай муутай муухай ааштай аашны тулам хүүхэн л байна лээ"

Такамаса:"Ярианаас чинь сонсоход энэ хорвоогийн хамгийн муу муухай бүхнийг өөртөө шингээсэн бололтойдог шүү тэр эмэгтэй"

Крис:"Тэрнээс ч дор...гэснээс чи их ууртай харагдаж байх чинь? Юу болоов?"

Такамаса хундагаа хагалах шахуу ширээн дээр тавин:"Нэг муу арчаагүй новш миний эмэгтэйгээр оролдсон байсан"

Крис:"А-А-Аан тийм үү? М-Миний найзын э-эмэгтэйгээр оролдоод сайнаа үзэхгүй дээ"

Такамаса:"Тэр мууг олох юм бол амьдаар нь махыг нь хэрчиж нохойнд өгөр болно доо!"

Крис:"(хөлсөө арчих)Тэг муу новшийг!"

Такамаса:"Миний эмэгтэйг оролдвол яадгийг үзүүлж эргэн тойрных нь бүх хүний эрхтэнг таслах болно!"

Крисийн ард зогсох Чэн эрхтэн дээрээ гараа тавин чимээгүйхнээр:"Яая!"

Такамаса:"Тэр муугийн гар нь татаасай!"

Крис:"Яая!"

Такамаса:"Яасан?"

Крис:"З-Зүгээр сая гар татаад"

Такамаса вискигээ ахин хундагалан:"Чи зүгээр үү? Их хөлрөөд байх юм?"

Крис:"Б-Би зүгээр ээ!"

Такамаса:"Чи сайн харагдахгүй л байна даа!"

*Хаалга онгойх*

?:"Такамаса!! Чи миний утсыг харсан уу?"

Шижин өөрийг нь хэдхэн хоногийн өмнө өдөж байсан 2 залууг Такамаса-н өөдөөс хараад сууж байгааг харан байрандаа гацчихав.

+Yakuza+Where stories live. Discover now