17.

2.8K 293 34
                                    

Би хамаг хурдаараа Такамаса руу гүйлээ.

Унтлаганы өрөөнийхөө орон доороос олсон зүйлээ түүнд харуулхыг ямар их хүсч байна гээч!

Тэр ч бүүр гайхах байх даа.

Би:"Такамаса!!"

Би түүний нэрийг дуудан орилоод угаалгын өрөөний хаалгыг татлаа.

Тэр утсаар ярьж байснаа намайг харан тасаллаа.

Цүтому:"Эзэгтэй?"

Би:"Аан, чи ч бас ирчихсэн байгаа юм уу? Сайн байна. Чамд ч бас харуулах хэрэгтэй"

Такамаса инээмсэглэн гарч ирээд:"Юу юм? Би таая! Жирэмсний тест! Чи жирэмсэн болчихсон юм уу?"

Цүтому:"Баяр хүргье эзэнтээн! (Бөхийх)"

Би Цүтому-н үснээс зулгаахад бүгд сандарлаа.

Цүтому:"Э-Э-Эзэгтэй?"

Би:"Дагаад яв!"

Би Цүтомуг буйдан руу түлхэн хажууд нь суулаа.

Такамаса:"Ийм хурдан жирэмсний сэтгэл санааны дарамт эхэлдэг билүү?"

Би:"Бид унтаачгүй!"

Такамаса:"Намайг уугаад гэртээ ороход чи надад кофе авчирч өгөөд тэгээд бид..."

Цүтому:"ЭЗЭНТЭЭН!!!"

Такамаса:"А-А-Аан тэр чи биш билүү..."

Би халааснаасаа гар буу гаргаж ирэн ширээн дээр тавьлаа.

Такамаса сандран босч ирээд Цүтому-н ард орж зогсон:"Хайрт минь тэр алдаа байсан юм. Тэр эмэгтэй намайг ашигласан!! Би түүнийг таних ч үгүй!"

Би:"Би энэ бууг орон доороосоо оллоо."

Цүтому уйлан:"Хэрэв та ганцхан удаа эзнийг маань уучилвал танийг бурхан мэт шүтэж амьдрахаа амлаж байна!(сөгдөх)"

Би:"Энэ буу яагаад миний орон доор байсныг би мэдмээр байна"

Такамаса босч ирэн:"Чи энийг л асуух гэж байсан юм уу?"

Цүтому нулимсаа арчин:"Би арай эрт эхэлчихсэн үү?"

Би:"Миний гэрт яагаад буу байгааг би асууж байна!"

Такамаса:"М-Мэдэхгүй ээ...би мартчихсан байх"

Би:"За яахав. Ахиад хэзээ ч миний гэрт буу харагдах ёсгүй шүү! Хэрэв ахиад нэг л буу харагдах юм бол би чамаас сална!"

Такамаса намайг харж байснаа Цүтомуг цохин:"Хурдан бусдыг нь аваарай!"

Тэр 2 сандралдан ийш тийшээ гүйлдэж эхэллээ.

+Yakuza+Where stories live. Discover now