14.

2.9K 296 37
                                    

Хэвтээгээр бичсэн нь Англиар ярьж байгаа гэсэн үг шүү

*Зохиолчийн талаас*

Такамаса ажлын шугамаар Бээжинд иржээ.

Тэр өнөө орой чухал уулзалттай. Маш аюултай хэдий ч ашигтай.

Цүтому:"Машин бэлэн боллоо эзэнтээн"

Такамаса хүрмээ өмсөн:"Явцгаая!"

Машин хөдлөн хотын төвд байх казиногийн өмнө зогслоо.

Цүтому:"Бид бүхнийг хяналтандаа авсан байгаа. Гэхдээ та болгоомжтой байх хэрэгтэй шүү"

Такамаса:"Тэр мэдээж...бас нэг чухал зүйл байна..."

Цүтому:"Залуу эзэнтэн таны санааг зовоох чухал зүйл юу байдаг билээ?"

Такамаса:"Нөгөө...Шижин чатандаа орж ирсэн үү? "

Цүтому:"Хараахан орж ирээгүй байнаа эзэнтээн"

Такамаса санаа алдан:"Орж ирвэл тэр даруй надад хэлээрэй!! Юу ч болж байсан хамаагүй"

Цүтому:"Ойлголоо"

Тэд машинаас буухад Такамаса-н хүмүүс түүнд ёслон:"САЙН ЯВЖ ИРСЭН ҮҮ ЗАЛУУ ЭЗЭНТЭЭН??"

Такамаса толгой дохиод тэдний хажуугаар өнгөрч хаалганы зүг алхлаа.

*Timeskip*

Такамаса том ширээнд суух ба түүний өөдөөс Хятадын хамгийн том Мафийн бүлэглэлийн залуу эзэнтэн Крис Вү харан сууж байв.

Крис:"Энэ хүртэл ирэх гэж ядарсан байх?"

Такамаса:"Яалаа гэж! Эртний найзаа харах юмсан гээд харин ч их догдолж ирлээ!"

Крис зивүүн инээн:"Тийм байх нь. Чамайг ирнэ гэсэн чинь би бүүр догдолсондоо болоод унтаж ч чадахгүй байлаа"

Такамаса:"Вү залуу эзэнтний нойрыг хулжаасандаа хүлцэл өчье"

Крис урдаа байх хундагатай вискиг аван:"Чиний төлөө!"

Такамаса ч мөн вискиг аван:"Үгүй дээ анд минь...Бидний төлөө!"

Крис ёжтой инээн тэд хоёул вискигээ уулаа.

Тэр хоёр багаасаа найзалсан. Гэхдээ энгийн хүүхдүүд шиг биш. Тэд үргэлж өрсөлдөж, хоорондоо тэмцэлддэг байсан билээ.

Гэсэн ч тэд урт удаан хугацааг хамтдаа өнгөрүүлжээ.

Крис:"Танай бүлгэм Шанхайд шинэ Казино нээх гэж байгаа гэж сонссон"

+Yakuza+Where stories live. Discover now