11.

2.9K 306 37
                                    

Цаг хугацааг үр бүтээлтэй өнгөрүүлэх хэрэгтэй.

Учир нь хүсэн хүлээж байсан амралт минь ирлээ шүү дээ.
Хэдий хоёрхон долоо хоног ч гэсэн маш их зүйл хийхээр төлөвлөсөн байгаа билээ.

Эхлээд жингээ хасна.
Хичээл гэж явсаар байтал, дээрээс нь Такамаса гэдэг ядаргаатай садаа болсон хүн маш их хэмжээний хоол үнэгүй өгснөөс болж бүхэл бүтэн 5кг нэмсэн байна!

Энэ бол тэр чигээрээ гамшиг!

Өглөө эртлэн босоод тамирын хослолоо өмсөөд гүйхээр гарлаа.

Цэцэрлэгт ирэхэд энд тэндгүй гүйж дасгал хийх хүмүүс их байх ба би ч удаан хүлээлгүй талбайг тойрон гүйж эхэллээ.

Утас дуугарч түр зогсон утсаа харвал алдарт ядаргаа байх нь тэр.

Би:"Байна уу?"

Такамаса:"Хөөе чи хаана байгаа юм бэ? Би гэрийн чинь гадаа байна!"

Би:"Би цэцэрлэгт хүрээлэнд гүйж байна!"

Такамаса:"Чи чинь одоо өвчтэй юм уу хаашаа юм!?"

Би:"Чамаас болоод таргалаад байна заа!"

Такамаса:"Тэглээ гээд өглөө эрт өлөн дээрээ гүйгээд байхдаа яадаг юм! Би идэх юм аваад ирлээ. Хүрээд ир"

Би:"Үгүй ээ үгүй! Чамаас болж таргалаад байхад!...ямар юм авчирсан юм?"

Такамаса:"Spice-р амталсан үхрийн хавирга, бас дээрээс нь бяслагтай ороомог. Гэхдээ чи идэхгүй бол..."

Би:"Заза...тэгээд очиж л байна шдээ!"

Гэрийн гадна ирэхэд нилээд хэдэн машин үүдэнд байгааг олж харлаа.

Аминдаа хайртай гэж энэ ядаргаатай хүн! Энийг алах гэж зүтгэдэг хүн их л уйдаад хиых юм аа олж яддаг л хүн байгаа байхдаа?!

Би:"Би хавиргаа бяслагад дүрж иднэ шүү!"

Хаалгаар ороод ийнхүү орилоод гараа угаахаар угаалгын өрөө рүү зүглэлээ.

Гал тогоо руу ороход Такамаса ширээний өмнө утсаа оролдоод сууж байснаа намайг хараад утсаа халаасандаа хийн:"Чи чинь одоо үхэхийг хүсээ юу?! Юу ч идэлгүй дасгал хөдөлгөөн хийгээд!"

Би:"Чиний авчирч өгсөн хоолнуудаас болоод таргалаад бүүр 55кг болчихсон!!"

Такамаса:"55кг??? Наадах чинь ямар тарган байдаг юм!! Миний дунд ангийн жин л байна!"

Энэ хүнтэй ч юу ярихав дээ!

Такамаса:"Чи амралтаараа юу хийх төлөвлөгөөтэй байна?"

+Yakuza+Where stories live. Discover now