Нуруун дээрх шивээсийг дуусгахын тулд нийт есөн хоногийг зарцууллаа.
Ямар их өвдсөн гээч?
Одоо ч өвдөж байна.
Такамаса надад виски хийж өгөн:"Нэг уучих. Өвчин чинь арай л гайгүй болно"
Өвчин гайгүй болно гэсэн болохоор шууд л нэг амьсгаагаар бүгдийг нь уучихав.
Тэр над руу нүдээ бүлтийлгэн харснаа:"Би чинь сайхан хүүхэн аваад суучихлаа гэсэн чинь архичин аваад суучихсан юм биш үү?"
Би түүн рүү муухай харан:"Над шиг сэтгэлтэй мэдлэгтэй мэдрэмжтэй царайлаг архичин чамайг яаж тоосон юм бол доо?"
Такамаса хошуугаа унжуулан:"Чи ямар муухай архичин бэ! Ингээд ганц юм уучихаараа агсан тавиад байдаг юм. Хурдан унт"
Тэр миний дэргэд хэвтэн:"Өнөөдөр ч бас доошоо харж унтах гэж байгаа юм уу?"
Би:"Дээшээ харж хэвтэхээр нуруу өвдөөд байна!"
Такамаса:"Тэгвэл би бас чамайг тэвэрч болохгүй гэсэн үг үү?"
Би:"Тэврэх гэнээ? Надад хөлийнхөө хуруугаар хүрэх л юм бол гадаа унтана гэж мэдээрэй!"
Тэр цааш харж хэвтснээ:"Чи ёстой харгис эмэгтэй юм аа"
Би түүний үгийг үл тоон нүдээ анин өвчнөө мартахыг хичээж байгаад унтчихав.
Өглөө босоод шүршүүрт орчихоод зочны өрөө рүү ороход Такамаса Цутому 2 их л чухал зүйл яриад сууж байв.
Нуруу минь ч өвдөх нь гайгүй больчихсон чинь бүүр сайхан байх чинь ээ!
Би:"Та хоёр юу ярилцаж байгаа юм?"
Такамаса намайг харснаа суудлаасаа босон миний дэргэд ирээд уруул дээр минь үнсэн:"Өглөөний мэнд? Сайхан амарсан уу?"
Цутому:"Сайхан амарсан уу эзэгтэй?"
Би:"Тиймээ, өчигдөр өгсөн виски чинь үнэхээр сайн нөлөөлсөн шүү. Би бүүр нам унтсан"
Би тэр хоёрын дэргэд суун:"Та хоёр юу хийж байгаа юм?"
Нөүтбүүкний дэлгэцэн дээрх хөрслөг бор арьстай Мексик залуугийн зураг сонирхлыг минь татав.
Би:"Хөөх? Энэ хэн бэ?"
Такамаса:"Аан энэ залуу бол Мексикийн картелуудын шинэ эрин үеийн төлөөлөл. Орчин үеийн загалмайлсан эцэг болох шинжтэй байгаа юм. Рикардо Эскобар Фэрнандез гэдэг 29 настай залуу"
YOU ARE READING
+Yakuza+
Romance(ДУУССАН) Би:"Би чамайг аварлаа гээд чамтай гэрлэнэ гэсэн үг биш!" Тэр өөдөөс минь ширтэн:"Гэхдээ би чамд хайртай болчихлоо" Би:"Надад хамаагүй ээ! Би явлаа!" Тэр намайг даган:"Би чамд дасчихлаа!" Би:"Ямар амархан юм бэ?!" Төрөл: Comedy, romance Ro$...