21.

1.8K 213 8
                                    

Хаалга тогших чимээгээр сэрлээ.

Юу вэ? Саяных зүүд байсан юм уу?

Сайхан суниаж аваад хажуу тийшээ хартал Такамаса унтаж байх нь тэр.

Ойлгомжтой. Зүүд биш байж

Хаалганы цаанаас хэн нэгэн:"Эзэнтээн? Эзэгтэй? Өглөө болчихсон байна. Бүгд та хоёрыг хүлээж байна" гэж хэлэв.

Би Такамаса-г сэрээхийн тулд сэгсрэн:"Хөөе! Өглөө болчихсон байна!"

Тэр нүдээ нухсаар сэрснээ намайг тэврэн:"Ахиад жоохон унтчихья аа? Хоёлулаа шөнөжингөө унтсангүй шүү дээ"

Би түүний гарыг өөрөөсөө салган түлхээд:"Бүгд хүлээгээд байна гэж сая сонсоогүй юм уу? Тэглээ ч өчигдөр хоол идээгүй болохоор өлсөж үхлээ"

Тэр орноосоо өндийн босч суугаад:"Ямар сайхан шөнө байв аа? Чамайг хэлсэн чинь нээрээ өлсөж байна шүү"

Бид хоёр босч шүршүүрт орчихоод хувцасаа өмсөн өнөөдөрт бэлдлээ.

Ээж аав хоёр гайхаж байгаа байх даа?

Нүүрээ хальт будах гээд тольны өмнө суухад Такамаса хажууд минь ирэн намайг харснаа:"Чи будаггүй байхдаа ч бас хөөрхөн"

Харин надад бол үнэхээр эвгүй санагддаг. Ядаж л нүүрэндээ нимгэн крем түрхэхгүй бол яагаад ч юм ичээд байдаг юм.

Би:"Би хөөрхнөө мэднээ. Гэхдээ энэ будагнууд чинь хөөрхөн харагдуулахаас гадна зөв хэрэглэж чадвал арьсыг хамгаалдаг юм"

Такамаса:"Чамайг доор хүлээж байх уу?"

Би толгой дохиход тэр өрөөнөөс гарч явлаа.

Нүүрээ будчихаад өрөөнөөсөө гарахад Цутомутай тааран:"Цутому-сан? Өглөөний мэнд"

Цутому бөхийн мэндлээд:"Таньд ч бас өглөөний мэнд? Өнөөдөр та үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна"

Би:"Чи манай ээж аав хоёрыг харсан уу?"

Цутому:"Аан таны аав ээж хоёр өглөөний хоолоо идэх гээд таныг хүлээж байгаа байх"

Би Цутому-г хананд шахахад тэр гайхан:"Я-Яасан бэ?"

Би:"Би шөнө Такамаса та хоёрын утсаар ярьж байхыг сонссон"

Тэр шүлсээ залгин:"Г-Гэхдээ бид үргэлж л утсаар ярьдаг шүү дээ. Ямар   нэгэн буруу зүйл байгаа гэж үү?"

Би түүний чихэнд нь ойртон:"Та хоёр хэн нэгэнд шивээс хийх талаар ярьж байсан"

Цутому:"Т-Тэр нөгөө...нөгөө...эзэнтэн нохойндоо шивээс хийлгэх гээд"

+Yakuza+Where stories live. Discover now