1.

6.6K 411 20
                                    

Хэвтээгээр бичсэн нь Хятадаар ярьж байгаа гэсэн үг шүү. Баярлалаа.

Японд ирээд аль хэдийн нэг жил өнгөрчээ.

Токио хотын төвөөс холгүйхэн түрээслэсэн байр луугаа хөдөллөө.
Өнөөдрийн шалгалтанд хэд хоног нойргүй бэлдлээ.
Өнөөдөр харьж сайхан амръя даа!

Гэрлүүгээ орох гэтэл хогийн савны тэнд хүн хэвтэж байв.

Согтуу юм байхдаа?! Удахгүй цас орох гэж байхад хүмүүс хөлдөхөөс айдаггүй юм байхдаа?
Тоолгүй орох гэсэн ч хүн чанар минь зулгаагаад байв.

Ядаж гэрийхэнлүү нь залгаж хэлэх хэрэгтэй байх

Би түүний дэргэд очин гаранд нь зөөлөн хүрч:"Эрхмээ? Та зүгээр үү??"

Тэр хүнд амьсгаа аван:"Т.Т.Туслаарай?!"

Би гайхан түүнийг өөрлүүгээ харуултал тэр цус алдаж байх нь тэр

Би сандран:"Т.Т.Та з.зүгээр үү?!! Тэнгэр минь!! Б.Би эмч дууд..."

Утсаа гаргаж ирэн түргэн тусламж дуудах гэтэл тэр утсыг минь шүүрч аван:"Э.Эмнэлэгт очиж б болохгүй ээ!"
Би яах учраа олохгүй хэвлий хэсэгт нь байх шархыг нь харахаар цамцыг нь сөхлөө.

Тэнгэр минь! Энэ шивээс!!??

Тэр якүза юм байна!!!

Бурхан минь! Ли Шижин!! Чи хүний амь аврахын тулд л эмч болохоор шийдсэн!! Чи түүнийг аврах хэрэгтэй!! Новш гэж!! Гэхдээ би харайхан эмч болоогүй шүү дээ!!

Өөртэйгөө маргалдсаны эцэст өнөөх хүнийг өргөн гэр лүүгээ орлоо.

Буйдан дээрээ хэвтүүлээд цамцыг нь хайчлав.

Сумны шарх бололтой. Гэхдээ аз болж аминд нь халгүй юм. Тэгсэн ч хурдан цусыг нь тогтоохгүй бол цус алдалтаас болж үхэж магадгүй.

Хамгийн түрүүнд би гараа ариутгаад дараа нь түүний шархан дээр спирт асгалаа.

Хичээлийнхээ цүнхийг ухан задлан дээр хэрэглэдэг жижиг хэрэгслүүдээ гаргаж ирлээ.

Сургуулийн багажнууд хүүхэд болгонд хүрдэггүй болохоор тусдаа авсан нь энэ юм.

Түүнд өгөх өвчин намдаагч байхгүй тул гарыг нь хүлж аманд нь алчуул чихлээ. Яг энэхэн үед өөрийгөө америк кинон дээр гардаг гаж донтон шиг болчихсон юм шиг санагдав.

+Yakuza+Where stories live. Discover now