8.

3K 306 17
                                    

Гэртээ ирээд л яс минь амрах шиг боллоо.
Их урт өдрүүд байлаа шүү. Нээрээ үнэтэй авсан хувцасаа маргааш өмсөж явна гэж бодхоор л сайхан санагдаж байна. Найз охидууд маань атаархаж үхнэ дээ.

Унтах гэж байтал утас дуугарлаа.

Ийм орой залгаж байгааг бодоход тэнэг л хүн байх.
Мэдээж энэ тэнэг нь Такамаса!

Би:"Чи цаг хэд болж байгааг мэдэж байна уу!!"

Такамаса:"Мэдэхгүй ээ, хайр дурлалд цаг хамаагүй шүү дээ хайрт минь"

Би нүдээ эргэлдүүлэн:"Би чиний хайр биш!"

Такамаса:"Хоолоо сайн идээрэй! Тэгж байж манай Рёоко-чан эрүүл өснө"

Би:"Юун Рёоко?"

Такамаса:"Чи бид хоёрын охин"

Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэгчээр бас юун хүүхэд вэ!

Би:"Чи ёстой ядаргаатай залуу юмаа!"

Такамаса:"Заа чи минь сайн амарч байгаарай! Хүүхдүүдийнхээ төлөө хамтдаа хичээцгээе?"

Би:"Зайл!! (Утсаа таслах)"

Юун хүүхдүүд! Урдах амьдралаа яая гэж байхад

Зурагтаа үзээд хэсэг хэвтлээ. Яагаад нойр хүрэхгүй байнаа? Уг нь одоо нам унтаж байдаг хүн дээ би!

Нойр хүргэх хамгийн зөв арга бол олон ангит кино үзэх!! Тиймээ хамгийн зөв санаа!

*маргааш*

Шөнөжин унтаж чадсангүй! Тэнэг киног эхлүүлсэн чинь нойр хүрэх нь байтугай нөгөө кинондоо ороод шөнөжин бүх ангийг нь үзэж дуусгалаа.

Өмнө нь энэ арга үйлчилдэг л байсан юм даа?

Рико:"Яагаад урваачихаа вэ Шижин??"

Би:"Зүгээр л"

Рико:"Чи яг л Якуза нарт их хэмжээний өртэй болчихсон өрөвдөлтэй эмэгтэй шиг л харагдаж байна!"

Би инээн:"Чи тийм хүн харж байсан юм уу?"

Рико:"Би яг одоо харж байна"

Би:"Би зүгээр ээ. Шөнөжингөө кино үзлээ"

Рико бол миний найз. Гэм нь их үглээ. Ам нь зогсолтгүй ярьж байдаг. Заримдаа түүний хоолой их цангадаг байх гэж бодох юм.

Тэр миний хажууд суун төгсгөл нь үл үзэгдэх яриагаа ярьж эхэллээ.

Багшийг сонсохын хажуугаар түүний хайр дурлалын тухай яриаг сонсох нь энгийн хүнд бол галзуугийн тасагт байгаа юм шиг л санагдах байх.

+Yakuza+Where stories live. Discover now