Такамаса сургууль дээр шуугиан тарин, өөрийгөө охидод баахан рекламдаж байгаад явлаа.
Хичээлээ тараад шууд л хүн амьтнаас зугтан сургуулиасаа арай гэж гарлаа.
Гай таарж Рико миний араас гараад ирлээ.
Тэр миний гарнаас татан зогсоон:"Надад яг юу болоод байгааг хэлээд өг дөө Шижин гуай!!"
Энэ л дутаж гэнэ. Хэдийгээр хэдхэн өдрийн өмнө тохиолдсон явдал ч гэсэн эхнээс нь ярьхад хэтэрхий урт түүх биш гэж үү!?
Би:"Энэ үнэхээр үнэхээр урт түүх. Тийм болохоор би чамд дараа нь ярьж өгье за? Өнөөдөр урт өдөр байсан болохоор би ядраад байна"
Рико араас минь дагасаар:"Надад бүгдийг хэлтэл чинь би чамайг дагасаар байх болно!! Нойл орсон ч!"
Тэр үнэн хэлж байгааг би мэдэж байна!
Рико бол миний мэдэх хамгийн ядаргаатай нэгэнБи:"За яахав"
Кафед суун Рикод юу болсныг бүгдийг нь ярьж өгөөд оройн 11 болж байхад гэрийхээ өмнө ирлээ.
Хаалгаа онгойлтол гэрээс амттай хоолны үнэр үнэртэж байв.
Такамаса гал тогооноос инээсээр гарч ирэн:"Чи ирчихсэн үү? Би тахиа шарсан"
Би:"Тийм үү!? Ядаж захиалсан тахианыхаа хайрцгийг гаргаад хаячихаач!(хогийн сав руу заах)"
Түүний хажуугаар зөрөхөд архины хурц үнэр үнэртэв
Би:"Тэглээ ч манайд шарх шүүгээ байхгүй!"
Тэр номхон зогсож чадахгүй байгааг бодоход тэр нилээн согтсон бололтой.
Би ширээний ард суун тахианы маханд хүрэх гэж байгаад гараа угаагаагүй гэдгээ саналаа.
Ингэхэд би яагаад гайхахгүй байнаа? Насанд хүрсэн эрэгтэй хүн манайд ороод ирчихсэн байна! Дээрээс нь согтуу бас гэмт хэрэгтэн!?
Такамаса буйдан очин суун зурагт асаав.
Тэр бүүр манайд тухлаад авлаа!
Гараа угаачихаад хоолоо идэхээр суутал Такамаса миний дэргэд суух нь тэр.
Би:"Яах гээв?"
Такамаса:"Чиний хоол идэж байгааг хармаар санагдаад"
Би ч тоолгүй хоолоо идэж дуусгалаа.
Түүнийг хартал түүний нүд нь томорчихсон намайг цоо ширтэж байв.
Би:"Яагаад ингэж аймар хараад байгаа юм!?"
YOU ARE READING
+Yakuza+
Romance(ДУУССАН) Би:"Би чамайг аварлаа гээд чамтай гэрлэнэ гэсэн үг биш!" Тэр өөдөөс минь ширтэн:"Гэхдээ би чамд хайртай болчихлоо" Би:"Надад хамаагүй ээ! Би явлаа!" Тэр намайг даган:"Би чамд дасчихлаа!" Би:"Ямар амархан юм бэ?!" Төрөл: Comedy, romance Ro$...