Би утсаа аван Такамаса руу залгалаа.
Тэр утсаа аван намуухан хоолойгоор:"За хайрт минь?"
Би их удаан бодлоо.
Үнэндээ 10 минут л бодсон л доо.Би:"Би хийе"
Такамаса:"Юу хийе гэж хайрт минь?"
Би:"Яахав...тэр шивээсийг чинь хийлгэе. Би хийлгэе"
Тэр маш баяртай байгаа бололтой:"Нээрээ юу? Үнэхээр ухаантай шүү миний хайртай эхнэр"
Би утсаа таслаад буцан буйдан дээр суув.
Үнэхээр хэцүү юм даа. Энэ амьдралдаа хэзээ ч шивээс хийлгэхгүй гэж боддог байсан юмсан.
Хэсэг хугацаанд сууж байтал өндөр хар хувцастай залуу орж ирэн бөхийгөөд:"Эзэгтэй, таныг эзэнтэн шивээсний газар хүлээж байгаа. Та бэлэн болохоор явцгаая?"
Би:"Би бэлэн байнаа. Шууд явъя"
Би босон гадуураа тамирын цамц өмсөөд түүнтэй хамт гэрээс гарлаа.
Машинд суун шивээсний газар явж байхдаа өмнөх үеүдээ дурсан саналаа.
Такамашиг цусандаа хутгалдсан байхад нь анх олсон мөч, анх удаа буу толгойндоо тулгуулж байсан мөч, анх удаа эрэгтэй хүнээс бэлэг авч байсан мөч, анх удаа эрэгтэй хүний хойноос санаа зовж хардаж байсан үеүд бүгд л саяхан юм шиг. Гэхдээ аль хэдийнээ 11 сар өнгөрчихөж.
Урт хугацаа биш гэж үү?Машин зогсон бид эртний Япон маягийн байшингийн өмнө ирж зогслоо.
Нэлээд том юм аа.Жолооч надад хаалга онгойлгож өгөн:"Энэ бол манай бүлэглэлийн төв. Энд манай ихэнх гишүүд амьдардаг. Та ч бас цаашдаа байнга ирэх байх"
Би:"Ийм газар байдаг хэрэг үү?"
Жолооч:"Энэ газраас өөр 30 гаруй ийм газар байгаа. Та удахгүй очиж үзэх байхаа"
Би:"Ингэхэд чамайг хэн гэдэг юм?"
Тэр бөхийн:"Өөрийгөө танилцуулаагүй юм байна. Намайг Сүзүки Нобоюки гэдэг. Одооноос эхлээд таны бие хамгаалагч болон туслахын үүргийг гүйцэтгэх болно. Таатай байна эзэгтэй"
Би:"Бие хамгаалагч гэнээ? Хөөх хэзээ ч бие хамгаалагчтай байж үзээгүй юм байна"
Бид хоёр дотогш ороход үүдэнд биднийг олон хүмүүс тосож аван бөхийн:"ТАВТАЙ МОРИЛ ЭЗЭГТЭЙ"
гэж нэгэн дуугаар хэллээ.
Би цочин хойш нэг алхахад Сүзүки намайг түшин:"Та зүгээр үү эзэгтэй?"
YOU ARE READING
+Yakuza+
Romance(ДУУССАН) Би:"Би чамайг аварлаа гээд чамтай гэрлэнэ гэсэн үг биш!" Тэр өөдөөс минь ширтэн:"Гэхдээ би чамд хайртай болчихлоо" Би:"Надад хамаагүй ээ! Би явлаа!" Тэр намайг даган:"Би чамд дасчихлаа!" Би:"Ямар амархан юм бэ?!" Төрөл: Comedy, romance Ro$...