8

555 95 8
                                    

17 жилийн өмнө шөнө дундад би цусанд хутгалдан суух ээжийгээ харж байсан юм. Тэр уйлж байсан. Цөхөрч туйлдсан өрөвдөлтэй тэр эмэгтэй миний ээж биш огт өөр хүн мэт санагдаж байлаа.

Зоригтой хийгээд ухаалаг басхүү эелдэг дулаан мэдрэмж өгдөг тэр хүн гал шиг дүрэлзсэн нэгэн байтал би тэр үед үнс нурам болж тартагтаа тулан хана түшсээр уйлж буй сул дорой эмэгтэйг харсан юм.

Би очиж зүрхлээгүй.

Айсан эсвэл гайхсан эсэхийн аль нь гэдгийг мэдэхгүй. Зүгээр л хаалганы завсраар л ээжийгээ "яагаад ийм болсон юм бол? Юу болсон юм бол?" Гэж л өөрөөсөө асууна.

Гар хөл хүзүүг нь даган урсах цус өөрийх нь эсвэл хүнийх эсэхийг мэдэхгүй хэдий ч түүний сэтгэлд ямар нэгэн шарх байгаа гэдэг нь ойлгомжтой.

Гэтэл тэр өрөөнд аав орж ирсэн юм. Ээжийн цөхөрсөн харц сул дорой байдал нь тэрхэн агшинд үгүй болж хүйтэн хөндий харцаар харна.

Тэр нулимсаа гараараа хурдхан шиг арчаад босож зогсоход аав "уйлаад л сууна уу? Уйлаад яах вэ дээ. Бүх зүйл болоод өнгөрчихсөн" гэсээр өрөө цуурайтуулан тог тог хийнэ алхаж байв.

Хариуд нь ээж юу ч хэлэлгүй нүдээ анин өөрийгөө тайвшруулахыг хичээж байгаа бололтой зогсож байтал тэр яриагаа үргэлжлүүлэн "намайг үзэн ядаж байна уу?" Гэхэд ээж "тийм ээ" хэмээн шууд л ямар ч эргэлзээгүй хариулана.

Аав жуумалзан инээгээд "ийм болохоор чи намайг өөртөө татдаг юм...ямар ч үед үнэнийг хэлдэг болохоор...хий гэсэн болгоныг хийдэг болохоор...үнэхээр их таалагддаг" гэхэд ээж шүд зуун тэвчиж байсан тэвчээр нь алдран "энэ олон жил, зуун зуун жилүүдэд намайг яг юу гэж бодож байсан юм? Энд ийм удаан надтай хамт байх чамд ямар шалтгаан байгаа юм!" Хэмээн орилоход аав зүгээр л түүн рүү ширтсээр л...

"Яагаад гэж үү?...мэдээж бидэнд хүү маань байгаа. Би түүнд бүхнийг өгөх ёстой. Аав, ээж, эрх мэдэл...хүссэн бүгдийг нь. Хэзээ нэгэн цагт...намайг байхгүй болох тэр үед...тэр бүгдийг авсан байх ёстой. Чи хүүгээ жаргалтай амьдруулахыг хүсэхгүй байна гэж үү?" Гэсээр гараа энгэртээ зөрүүлэн зогсоод яриагаа цааш үргэлжлүүлэн "бас чи бол миний эхнэр. Чи үргэлж...Үргэлж миний талд байх ёстой биш гэж үү?" Гээд ээжийн өмнө зогсоход тэр аавын нүүр рүү нулимж орхисон юм.

"Чи намайг утсан хүүхэлдэй бас мангас болгосон байхад....чи...чи хэзээ ч намайг хайрлаж байгаагүй биз дээ. Зүгээр л нэг доороо зарцалдаг хүмүүсийн чинь нэг...би дахиж чадахгүй нь...би үхчихвэл болно. Хэдэн зуун жил чиний дэргэд дахиад мангас болж амьдарна гэхээс ой гутаж байна" гэсээр ширээн дээр байсан хоолны хутагнуудаас нэгийг аван зүрхэнд зоох гэхэд аав хутгийг зогсоохын тулд гараа нэвт сүлбүүлж орхив.

Vampire schoolWo Geschichten leben. Entdecke jetzt