7

501 84 11
                                    

Шөнийн 12 цаг болж хоёр зүү давхацахыг ширтэн суух тэхён жонгүгийг хүлээн нүдээ ч цавчхаа мартаж буй нь энэ.

Гадаа бороо орсоор л...

Маш олон эргэлзээ, айдас дагуулсан шөнө.

Түүнийг ирэхэд жонгүг хаашаа ч юм бэ яваад өгчихсөн байсан нь урдын адил хэд хоног эсвэл хэдэн сар магадгүй хэзээ ч ирэхгүйгээр явсан юм биш биз гэсэн айдсыг нь дахин сэдрээнэ.

Бас нэгэн таамаг байгаа нь түүний аав жонгүгийг аваад явсан байж болох юм.

Тэхёныг ийнхүү бодолд дарагдан суух хооронд хаалга онгойх нь дуулдав.

Тэр хормын дотор хаалганы өмнө ирэхэд шалба норсон хар юүдэнтэй цамцнаасаа ус дуслуулсаар газар ширтэн зогсох жонгүгийг олж харах нь тэр.

Жонгүг уйлсан бололтой царай нь цонхийж, нүд нь одоо хүртэл нулимстай харагдана.

"Жонгүг?"
Тэхён болгоомжтой гэх чинь түүний нэрийг дуудахад, жонгүг түүнийг хамаг хурдаараа тэврэн авч эхэр татан уйлах нь сонсогдох бөгөөд тэхён зүгээр л түүний норсон биеийг өөртөө улам наан зөрүүлэн тэврэх ажээ.

Жонгүгийн бие хамаг байдгаараа чичирч хоолойн сөөнгөтөн "Би мэдэхгүй байна. Ойлгохгүй байна. Юу болоод байгааг мэдэх юм алга. Нэг л мэдэхэд миний бие хяналтгүй болчихсон юм шиг .... би юу бодоод байгаагаа ч ойлгохгүй байна. Тэхёнаа...тэхёнаа би айгаад байна. Би өөрөөсөө айгаад байна. Би..." хэмээн үгээ дуусгаж амжилгүй ухаан алдан унах нь тэр.

Тэхён түүнийг сэрээхийг оролдох боловч тусыг эс олсон учраас жонгүгийг хоёр гар дээрээ өргөн өрөөндөө аваачлаа. Байдгаараа норсон түүний хувцсыг тайлахдаа хаалаасанд байсан утсыг доош унагааж орхив. Утсанд нь түүн рүү залгасан тэхён хоёр зуугаад дуудлаг харагдана. Тэхён жонгүгийн биеийг арчаад дулаан хөнжил нөмрүүлэн хажууд нь суухдаа духан дээр нь үнсээд бяцхан инээмсэглэл тодруулав.

Тэр жонгүгийн утсаар хуучны үеэ дурсан хамт авахуулсан зурагнуудаа, хамгийн жаргалтай гэж болох бие биенээ хайрласан тэр мөчүүдээ эргэн нэг санана. Бас түүний найзууд бүгд түүний утсанд жаргалтайн аргагүй инээн дүрслэгдсэн байв.

Зураг л үлдэж.
Харин зарим зүйлс бас хүмүүс аль хэдийнээ үгүй болсон аж.

Гэхдээ тэр жонгүгийг дотор орших өөр нэгэн жонгүгийг олсон учраас эргээд хайртай нэгнээ авчирч чадна гэсэн итгэл нь энэ бороо нь дундах шүхэр болж байлаа.

Vampire schoolDonde viven las historias. Descúbrelo ahora