9

954 102 15
                                    

1082 жилийн өмнө

Олон хүмүүс сүлжилдэх хотын гудамжинд арилжаа наймаа хийх наймаачдын дуу хадаж, амттаны үнэр ханхална.

Тэдний дунд язгууртан айлын хувцас өмссөн хоёр эр эндэхийг хэдийнээ сайн мэддэг бололттой хамгийн сайн бийр зарах дэлгүүр, хамгийн сайн торго зарах газрыг төвөггүй зорин очиж хэрэгтэй зүйлсээ сонгон явсаар нэг л мэдэхэд өдрийн тал өнгөрчээ.

Сархад голдоо тавин эгэл ардын амтархан иддэг хоолнуудаас аяга дүүрэнг авч хоосолж орхихсон тэд бие биедээ сархаднаасаа хундаглана.

"Донгунаа Нара чамд ямар сайн гэдгийг чи анзаардаггүй юм уу? Хэрвээ чи Наратай гэрлэвэл ордоны цэргийн даргаас илүү ч сайхан амьдарна. Бүр хаан ч болж магадгүй шүү дээ"

"Ахаа та юу л яриад байна даа. Би иймэрхүү зүйл ярихад чинь ямар дургүй гээч. Тэглээ ч гүнжтэний талаар битгий ийм зүйл ярь. Хайр сэтгэлээр бие биетэйгээ нийлнэ гэдэг энэ үед лав бараг бүтэшгүй. Бид хоёр гэрлэсэн ч би яаж хаан болох юм. Хааны удмын хүн л хаан болох ёстой байтал-"

"Нагац эгч хүү төрүүлээгүй байтал хаанаас хааны хүүг олно гэж бодоо вэ? Хааны цусыг залгамжилж авсан ганц хүн нь Нара. Нара чамд хайртай. Хэрвээ та хоёр суувал энэ улсыг чи л захирах болно"

"Та ч их амархан юм шиг ярьж байна аа...би Нарад сэтгэлгүй шүү дээ"

"Чи саяхан л сэтгэлтэй хүмүүс хоорондоо суух боломжгүй гэсэн байхаа. Заавал сэтгэлтэй байх албагүй шүү дээ. Болохгүй бол бага эхнэр л авчхан биз"

Түүний яриаг сонссож дуусаад Донгун худгаа хоослон "би түрүүлээд явлаа. Маргааш ордонд ажилтай. Цуг сонголт хийж өгсөнд баярлалаа" гээд боодолтой юмаа аван суудлаасаа босоход нөгөө эр "удахгүй хоёулаа төрөл садан болохын төлөө" гэсээр барьсан хундагаараа тулгаж буй мэт гараа хөдөлгөв.

Баадантай зүйлээ баруун гартаа бариад, зүүн гараа зангидан атгасаар удсан ч үгүй тэр гэрийнхээ үүдэнд ирлээ. Хаалгыг онгойлгоход шүүр барин зогсох зарц нь "залуу ноёнтоон" гэсээр бөхийнө. Харин гэр дотроос 14 нас хүрч яваа түүний дүү "ахаа авчирсан уу? Ямар удав аа!" Хэмээн яаран гарч ирэв.

"Ёнву ахтай цуг жаахан юм ярьж суугаа" гэсээр гарандахаа сунгахад түүний дүү шүүрэн авч "аав тантай ярих юм байна гэсэн. Та бушуу ор. Би явлаа" гээд гүйхээгээрээ өөрийнхөө өргөөрүү явах нь тэр.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Aug 11, 2022 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Vampire schoolWhere stories live. Discover now