6

753 112 45
                                    

Тэнгэрт цахилгаан зурс хийж, борооны дуслууд цонхны цаанаас тогшсоор...

Төгөлдөр хуурын намуухан эгшиг өрөөнд цуурайтаж ширээн дээрх анхилуун цайны уур гүцний цоргоор дээш савсана.

Цонхны хажууд аягатай халуун цайгаа барьсаар амандаа дуу аялах эмэгтэй ямар нэгэн зүйлийн талаар бодлогошрох ажээ.

"На Ра"

Түүнийг нэрээр нь дуудах эрхтэй ганц хүн л бий...

"Ноёнтоон та ирчхэв үү?" Гэсээр эмэгтэй улаан уруулныхаа завсраар гялалзсан цагаан шүд гарган инээмсэглэнэ.

"Чи юу хийж байна даа"

Тэхёны аав өөрийн хүрмээ тайлан буйдан дээр тавьхад "та хаашаа яваад ирсэн юм" хэмээн түүний эхнэр болгоомжлон асуунгаа өөрийн барьсан аягатай цайг ширээн дээр тавиад түүнд цай аягалж өгөв.

"Чи мэдээд хэрэггүй байх"

Ким ноён аягатай цайг үнэрлэн таатай нь аргагүй ууж сууснаа "тэхён ирсэн үү?" Гэсээр нухацтай гэх чинь лавлан асуух нь тэр.

"Өнөөдөр ирээгүй ээ. Тэхёнаар яах гэсэн юм? Уулзахыг хүсээ юу?"

"Тэгвэл удахгүй ирэх байх. Уулзахыг хүсэхгүй байна. Би явлаа"

Тэр цайгаа гүйцэт уулгүй ширээн дээр тавиад, буйдангаас хүрмээ аван босоход тэхёны ээж ч яаран "дөнгөж сая ирчхээд? Хаашаа явах гэж байгаа юм?"

"Тэхёхыг ирвэл...бүхнийг чиний төлөө хийсэн гэж хэлээрэй"

Тэхёны ээж гайхсан ч хариу хэлэх ч боломж өгөлгүй гарч явсан түүний араас харсаар үлдэв.

"Нэрээ бараг мартах шахжээ. Би Ким На Ра. Бишээ... О На Ра шүү дээ" гэсээр гунигтай гэх чинь инээмсэглэнэ.

Тэхёны талаас

"Ээжээ"

Намайг гэрт ирэхэд ээж ганцаархнаа буйдан дээр ширээ ширтээд сууж байлаа.

"Өө миний хүү"

Ээж буйдангаас яаран босоод миний хажууд зогсоо жиминийг хармагцаа толгой дохин мэдлээд, үргэлж инээдэг шигээ эелдэгээр инээнэ.

"Бодвол аав байхгүй байгаа бололтой"

"Тиймээ аав чинь түрүүн гараад явсан"

"Хаашаа явснаа бас л хэлээгүй биз?"

"Тийм ээ"

Жимин ухамгүйхэн доош харна. Ээжийн байгаа байдал хэдий зүгээр мэт харагдав ч нэг л эвгүй мэдрэмж төрж байлаа. Магадгүй ганцаардаж буй мэдрэмж байх.

Vampire schoolDonde viven las historias. Descúbrelo ahora