4

1.9K 240 36
                                    

Хүчтэй түлхэгдэн буйдан дээр унахдаа хусогын өгсөн аягатай зүйлийг өөр рүүгээ асгаж тэр чигтээ цусанд будагдаж орхих нь тэр.

Тэр намайг шоолох аятай инээгээд хажууд сууж ширээн дээрээс хуурай салпитак авч нүүрлүү цацарсан хэсгүүдийг нь арчиж эхлэхэд би гарыг нь түлхээд хоосон шахуу үлдсэн аягаа ширээн дээр тавин босох гэтэл "суу!" Гэх түүний ширүүн хоолойг сонссон дариуд хөдөлж ч чадахгүй байрандаа гацаж орхиход тэр гараас минь хүчтэй татан буцаан суулгав.

Жонгүг: би явах хэрэгтэй байна.

Тэхён: цамц чинь норчхож

Жонгүг: намайг түлхээгүй байсан бол ингэхгүй л байлаа.

Тэхён: тэгвэл тайлчих

Жонгүг: юу?!

Тэхён ёжтой инээмсэглэн надад ойртон "би тайлаад өгөх үү" гэхэд би түүний цээжрүү түлхэн хойшлохдоо бараг буйдан дээр хэвтэх шахав.

Тэхён: би чамайг яах ч үгүй дээ. Битгий ай

Жонгүг: б-би айгаагүй.

Хэлсэн үгийг минь тэр сонсоод багахан хөхрөн ширээн дээрээс хундагатай виски аваад нэг балгаж хундгаа хараад дотрох мөсийг нь эргэлдүүлэн "наад үнэр чинь таалагдахгүй байна. Чинийх илүү гоё үнэртдэг"
Гэж хэлээд хундагаа хоослон надруу харлаа.

Би хуучин байрандаа орон түүний хажууд суугаад аль болох хэвийн царай гаргахыг хичээж дотроо түүний хэлсэн үг болгоныг эргэцүүлнэ.

Тэхён: яах гэж цус уусан юм?

Жонгүг: би ууж болохгүй юм уу?

Тэхён: чамд хэрэггүй биз дээ.

Тэр гараа миний хойгуур давуулан мөрөн дээр минь гараа тавьснаа "харин бусад чинь мэддэггүй бололтой тийм үү?" Гэхэд нь зүрх хүчтэй цохилон хөлс хүртэл бурзайж байдгаараа сандарч байсан ч "юу яриад байгааг чинь ойлгохгүй байна" гэж хэлэхэд тэр чихэнд минь ойртож "чи их муу хүн..... Хэтэрхий их худлаа ярьж байна."

Түүний баригал хоолой, амьсгал, ярьсан зүйл нь хүртэл намайг тавгүйтүүлээд зогсохгүй мөрөн дээр тавьсан гараараа чихийг минь оролдож хуруугаа хийн буцаан гаргаж тоглох нь надад үнэхээр эвгүй санагдаж хурдхан явахын түүс болгож байв.

Тэхён: гэхдээ л чи онцгой. Чамаас цуснаас өөр мөртлөө.... бүр маш тааламжтай үнэр үнэртдэг.

Тэр өөрийн байнга хийдэг үйлдлээ давтан хүзүүг минь үнэрлэнгээ "энэ яг юуны үнэр вэ?" Гэж өөрийн бүдүүн хоолойгоор хэлээд надруу улам ойртож гараа өвдгөн дээр минь тавьснаа алгуурхан дээшлүүлж эхэлнэ.

Vampire schoolWhere stories live. Discover now