3

866 135 24
                                    

Миний аав бол өөрийн дургүй зүйлсийг ул мөргүй алга болгож баллуурдах дуртай нэгэн. Олзоо онилсон бол гартаа атгаад шүүс ч үлдээлгүй базаж орхидог. Жинхэнэ алуурчин хийгээд араатан.

Гэхдээ баллуур хэргэлсэн бол хог үлдэж л таарна.

"Эхний бөгөөд сүүлчийн удаа асууя. Жонгүг хаана байна?"

Одоо хүртэл түүнээс үнэртэх жонгүгийн тэр онцгой үнэр салахгүй байгаагийн учрыг хараахан ойлгоогүй ч аав жонгүгийн хаана байгааг мэдэж буй нь гарцаагүй. Би эргэлзэхгүй байна. Тэр мэдэж байгаа. Харин мэдэхгүй гэж хэлэх юм бол...магадгүй би түүнийг алсан ч чадах байх.

Гэтэл тэр өөрийнхөө өмссөн хүрмийг таалан ээжд өгөөд ямар ч сэтгэл хөдлөлгүй хоолойгоор "Би мэдэхгүй ээ" гэсээр өөрийн суудалдаа суув.

"Жонгүгийг та хулгайлж нуусан гэдгийг би мэдэж байна! Зүгээр л жонгүгийг хаана байгаа гэдгийг хэлээтэх! Хэлэхгүй бол би таныг алсан ч чадна"

Миний хашхираан энэ өрөөнд цуурайтан ээж болон жиминий айсан төрх илт харагдаж байлаа.

Харин аав зүгээр л хэлсэн бүхнийг минь сонссоны дараа жуумалзан инээгээд суудлаасаа босон "нэгт...надад түүнийг хулгайлах шалтгаан байхгүй. Чи өөрийхөө замыг сонгосон. Тэр чиний замын нэг хэсэг болохоор болсон. Энэ асуудал ингээд дууссан байхад би яах гэж жонгүгийг хулгайлах юм? Хоёрт...чи яагаад түүнийг хэн нэгэн нуусан гэж бодоов? Магадгүй тэр өөрөө чамайг хаяад явсан байж болно шүү дээ. Чам шиг өөрийн замаар явахын тулд... . Харин гуравт... би дуртайяа үхэх байлаа хүү минь" гэсээр миний мөрөн дээр цохиод хаалгаар гарч одов.

Дотор минь байсан хамгийн том айдас...

Жонгүг надтай байхыг хүсээгүй учраас явчихсан юм биш биздээ. Тэр намайг хаячихсан бол яах вэ? Гэсэн том асуулт цаг ямагт дотор минь төрсөөр л байсан юм.

Гэтэл гарыг минь зөөлөн атгах дулаахан гар мэдрэгдэв.
"Ээж нь аавтай нь уулзчихаад ирье" гэх ээжийн инээмсэглэл хальтхан үзэгдээд алга болов. Ээж аавын хүрмийг надруу сунган гарт маань атгуулаад өөрөө өрөөнөөс гарна.

Хүрмнээс жонгүгийн үнэр үнэртсэн хэвээр. Гэхдээ яагаад?

Аав яалт ч үгүй энэ бүхэнтэй хамааралтай гэдэг нь энэ мөчөөс хойш тодорхой...

"Жимин...хоёулаа маргааш ирцгээе"

Жимин хөмсгөө зангидан ямар нэгэн зүйл хэлэх гэснээ болиод чимээгүй л толгой дохив.

Vampire schoolWhere stories live. Discover now