4

1K 141 105
                                    

+18 үйл явдал болно гэдгийг анхааруулж байна

"Жо-жонгүг?"

Тэхён өөрийн нүдэндээ ч итгэсэнгүй. Харин жонгүг хормын дотор орны хажууд зогссоноо тэхён руу ширтсэн чигээр өөрийн эрүүг даган урсах цусыг гарынхаа шуугаар арчаад инээмсэглэв. Тэр тэхёны зүг аажуухан алхаж яг урд нь ирж зогсоод тэхёны үсийг хойшлуулан гялалзсан нүдээр түүнрүү харна.

"Намайг санасан уу?"

Жонгүг хоёр гараа мөрөн дээр нь тавиад тэхён руу алгуурхан ойртоход тэхён түүний бэлхүүсээр гараа тойруулан өөр рүүгээ татаж уруул дээр нь шуналтай гэх чинь үнсэхдээ хэдэн хоног урссан гашуун нулимсныхаа амтыг биш борооны дусал шиг тунгалагхан нулимсаа хамт амталж байлаа.

Тэхёны гар улам чангаран өөртөө улам ойртуулахад жонгүг түүнийг өөрөөсөө багахан түлхэн үнсэлтээ салгав.

Тэд чимээгүй л бие биенээ ширтэнэ.

"Энэ үнэхээр чи мөн гэж үү?"

Тэхёнд жонгүгийн хацрыг зөөлөн илэхдээ энэ бүхнийг зүүд биш байгаасай хэмээн дотроо залбирч байлаа.

Жонгүг хариу хэлэхийн оронд түүний хүзүүнд нь нүүрээ наана тэврэхэд тэхён ч бас түүнийг зөрүүлэн хамаг чангаараа хэзээ ч дахиж салахгүй мэт тэвэрнэ.

"Би чамд хайртай. Маш их бүр маш их хайртай. Өөрөөсөө ч илүү хайртай... Зөвхөн чамд л хайртай"

Тэр хайр гэдэг зүйлийг мэдэрсэн учраас хайр гэдэг зүйл ямар их баяр баясал, зовлон шанлалыг авчирдаг гэдгийг ойлгосон учраас дахиж хайрыг алдахыг хүссэнгүй.

"Жонгүгаа дахиж надаас битгий холдоорой" 

Өнгөрсөнд үлдээсэн тэр зовлотой өдрүүдээ дахин мэдрэхээс үнэн голоосоо айж жонгүгийг тас тэврэхдээ амар амгалан зөвхөн энд л байна гэдгийг ойлгоно.

"Би үүрд хажууд чинь байна"

Жонгүг түүний чихэнд ийн шивнэн хэлэхэд биеийх нь бүх эд эс сэргэн дотор нь авалзаж байсан гал эргээд асах шиг болов.

Тэр жаргалтай нь аргагүй инээмсэглэн жонгүгийн уруул дээр үнсэхэд жонгүг ч бас хариуг нь хангалттай өгнө.

Тэхён түрүүлж хөдлөхөөр шийдэж жонгүгийг цамц нь дотуур гараа оруулахад жонгүг үнсэлтэн дундаа жуумалзан гадуур өмссөн цамцаа өөрөө тайлав.

Харин дотуур нь өмссөн цагаан пудволкыг тэхён торох зүйлгүй ураад хойш түлхэж явсаар орны өмнө ирэхэд тэд одоо л нэг үнсэлтээ салгана зогсоцгох нь тэр.

Vampire schoolWhere stories live. Discover now