10

2.1K 254 29
                                    

Хүзүүнд салхи шүргэх шиг сэрүүн мэдрэмж төрнө.

Зовхи хүндрээд нүдээ нээхэд чамгүй их хугацаа шаардаж хөмсгөө хэд хэд зангидан нүдээ нээхэд тэхёны унтаж буй царай намайг угтав.

Би түүний нэг гарыг дэрлээд харин нөгөө гараараа тэр намайг тэвэрчихсэн тайван гэх чинь унтна.

Энэ яагаад надаас салахгүй байгаа юм бэ?!

Яагаад бүр наалдаад байгаа юм бэ!

Яагаад миний хувьд үнэ цэнэтэй нэг юм шиг жүжиглээд байгаа юм бэ!

Яагаад намайг ингэж их зовоогоод байгаа юм бэ!

Яагаад!

Уур хүрч байна. Үхмээр санагдаж байна. Зөвхөн энэ Ким Тэхён гэж гэнэт гарч ирсэн хайрлах сэтгэлгүй нэгнээс болоод амьдрал минь утга учиргүй болчихлоо.

Би уйлахыг хүсээгүй атал нүд нулимсаар бүрхэгдэж ээлж ээлжээрээ урсах нь гомдол харууслынх биш уур хилэн минь буцлаад ууршин гаргаж байгаагых.

Гараа чанга атган цээжрүү нь түлхэх боловч надад ямарч хүч алга. Яг л өмнөх шигээ сульдсан, толгой эргэсэн нөхцөл байдалтай учрав.

Аргагүй шүү дээ хамаг цусаа юүлүүлээд амьд үхсэн нь мэдэгдэхээргүй цусанд хутгалдсан амьтан шөнөжин доор нь хэвтсэн байхад яаж л олигтой байв гэж.

"Өглөөний мэнд хайрт минь"

Тэхён гэнэт нүдээ ч нээлгүй ийн хэлэхэд багахан цочсон хэдий ч түүний хэлэх "хайрт минь" гэх үг гал дээр тос нэмэхийг адилаар улам уурыг минь нэмнэ.

"Хайрт минь гэнэ ээ.... хайраа?! Чи  муу солиотой амьтан!! Чи энийгээ хайр гэж бодоо юу!!" Гэж хамаг чангаараа түүнд хэлсэн ч тэр огт тоосон янзгүй нүдээ аньсан хэвээр "чи ямар эрт сэрдэг юм бэ? Сайн унтах хэрэгтэй" гэсээр юу ч болоогүй мэт аашлав.

Сая хэдэн үг орилсон биш бие суларч толгой дайвалзаж эхлэх бөгөөд өөрийгөө ийм сул дорой болсондоо гутарч байна.

"Муу....өөдгүй новш... аймшигтай амьтан...надаар яах гээд байгаа юм" хэмээн арай хийн сул хоолойгоор хэлж бүрэлзсэн нүдээрээ түүнийг харахдаа нүд минь чийгтэж байгааг анзаарав.

Тэр нүдээ нээн хэсэг намайг ширтсэнээ гараараа миний нулимсыг арчин "чи учраас" гэж хэлээд духан дээр минь зөөлөн үнэсээд орноос босож өрөөнөөс гарлаа.



















Хусог: жимин яачхав аа? Хичээлээ тасалчихлаа шдэ.

Юнги: утсаа ч авахгүй...нэг л биш ээ?

Vampire schoolHikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin