9

2.3K 241 46
                                    

Жимин юу ч дуугаралгүй нулимсаа ханцуйгаараа арчин гарч явахад тэр надаас үүрд холдож байгаа юм шиг л гунигтай санагдана.

Хонх дуугарч энд тэндгүй чимээ шуугиан гарч эхлэв. Хувцсаа янзлаад толинд хэвийн мэт царай гаргахыг хичээн зогсохдоо яагаад ч юм өөрийгөө хараад гуниглан доголон нулимс хацрыг минь даган урсана.

Би зүгээр л.....хямдхан нэгэн болж....

Ангийнхаа хаалгыг онгойлгоход анги шуугьдаг хэвэндээ хүүхдүүд найз найзаа  бараадсан харагдана.

Аз болж багш хэдийн гараад явчихсан байх бөгөөд хичээлд суугаагүй шалтгаанаа тоочиж багшид  худлаа хэлэх шаардлагагүй болов.

Хусог: хөөе чи хаана байж байгаад ирж байгаа юм?!

Жин: нойл орлоо гээд хичээлээ тэр чигт нь таслаад байхдаа яадаг юм бэ?!!

Жонгүг: дотор муухай оргиод байсан юм аа.

Манай хэд намайг тойрон тоглоом хийж элдвийн зүйл ярилцаж сууцгаах бол жимин нэг л өөр бидэнтэй ч нийлэхгүй цонхоор ширтэн сууна.

Би арай илүү бодож үзсэн бол. Сэтгэл хөдлөлөөрөө юу ч бодолгүй зөвшөөрөөгүй бол.
Тэр ингэхгүй байсан байх...

Эсвэл би өөр шийдвэр гаргахыг ч хүсэлгүй түүний үгэнд ордог болж. Тэхёныг огт эсэргүүцэж чадахгүй...арчаагүй юм.

Дахиад 2 хичээлийн дараа хичээл тарав.

Тэхён хичээлд огт ирсэнгүй. Харин жимин...

Намжүүн, Хусог, Юнги гээд ээлж ээлжээр түүнтэй ярилцахаар очсон ч "би зүгээрээ. Бодох зүйл их байна." Гэсэн учир битүүлэг хариулт өгнө. Тэдний хувьд учир битүүлэг ч миний хувьд.....учир шалтгааны эзэн нь би шүү дээ...

Сүүлчийн хонх дуугарахад тэр бидэн рүү харах ч үгүй  хам хум гарч явах нь тэр. Гэтэл манай хэд хоорондоо дохилцоцгоож намайг тойрон их л нухацтай царай гарган сууцгаалаа.

Жонгүг: я-яасан бэ?

Жин: жимин чамаас болоод ингээд байгаа тийм үү?

Намжүүн: жимин чамд гомдчихсон юм уу? Бөөн нус нулимс болсон амьтан орж ирсэн?

Жонгүг: тэр....нөгөө...

Хусог: жимин чамд сэтгэлээ илчлээ юу?

Би ч гэлтгүй бүгд хусог руу гайхан харах бөгөөд хажууд нь зогсож байсан юнги түүний амыг даран "чи юу яриад байгаа юм бэ?!!" Гэж ууртай дуугарах бол хусог түүний гартай ноцолдон сарвагнаж байснаа суллагдан "тийм л юм биш үү! Жимин сэтгэлээ илчилсэн чинь жонгүг сэтгэлийн хүлээж аваагүйгээс болж уйлаад, жонгүг руу ч харж чадахгүй байгаа юм биш үү?" Гэхэд тэд бүгд бодлогоширно.

Vampire schoolWhere stories live. Discover now