7

2.1K 251 39
                                    

Хотоос холдох тусам гэрэл бүдгээрсээр сүүлдээ хав харанхуй, машины гэрлэнд харагдах замыг л ширтэнэ.

Одоо л өөрийнхөө гаргасан шийдвэрт харамсаж, тэхёны ярьсан зүйл үнэн гэдэгт эргэлзэн байн байн түүнрүү харах хэдий ч тэр юу ч дуугралгүй машинаа жолоодох нь намайг бага зэрэг айлгаж байлаа.

Жонгүг: танайх ийм хол юм уу?

Тэхён: Манай гэрийнхэн их нууцлаг л даа

Жонгүг: тийм байх.......гэхдээ чи ийм холоос хичээлдээ явдаг гэж үү?

Тэхён: үгүй ээ. Би өөр газар амьдардаг. Аавтай чинь уулзахын тулд л гэр рүүгээ явж байгаа юм.

Жонгүг: тэр яагаад танайд байдаг билээ?

Тэхён: чи ямар их юм асуудаг юм бэ? Ороод тэднээс асуу.

Тэр явж байсан замаасаа гарч өөр нэгэн замаар ялгүй өгсөн явсаар маш том хээ угалз болсон төмөр хаалганы өмнө зогсоод дуут дохиогоо нэг чангахан дуугаргатал хаалга өөрөө нээгдэж бид цааш явцгаав.

Төмөр хаалганаас холхон  том сүрлэг ордон гэлтэй барилга бидний өмнө сүндэрлэв.

Сар үүлний цаагуур орж харанхуйд харагдах энэ ордон тэр чигтээ хар өнгөнд хувьсан өөрчлөгдөж өөрийн эрхгүй айдас төрүүлж эхэлнэ.

Тэхён: за орцгооё

Тэр надаас түрүүлэн машинаас буухад би итгэлгүйхэн шиг цонхоор нь энэ сүрлэг ордныг ширтсээр машинаас бууж эргэн тойрныг нь ажиглан зогстол тэхён хажууд минь ирээд гарыг минь сугдуулан "би хажууд чинь байна" гэж инээмсэглэн хэлээд дотогш орцгоов.

Том модон хаалганы онгойх чимээ энд тэндэхийг цуурайтуулан бидний ирлээ гэж зарлах аятай.
Цаах нь харагдах гоёмсог шат, толь шиг гялалзсан чулуун шал, энд тэнд ассан бүдэг гэрэл, томоос том болор гэрлийн бүрхүүл гээд энэ газар үнэхээр ордонг санагдуулна.

Тэхён намайг дагуулан баруун талд байх хаалгыг зүглэн явсаар өмнө нь зогсоод гараа буулган гүнзгий амьсгаа авч зөөлөн гаргаад хаалгыг түлхэв.

Уртаас урт үргэлжлэсэн ширээ хамгийн түрүүнд нүдэнд тусч, ширээний төгсгөлд ганцаар суух аавыгаа олж харлаа.

Аав: жонгүгаа?!!

: кхм?

Ширээний нөгөө захруу харахад хаан аятай суух тэхёнтой нэлээд төстэй царайтай нэгнийг олж харав. Магадгүй түүний аав...эзэн гэх ч бололтой.

Vampire schoolWhere stories live. Discover now