14

2.2K 262 73
                                    

"19 жил ч бас нэлээдгүй урт хугацаа шүү. Та нарын хувьд бол нүд ирмэх зуурт л өнгөрч болох юм. Гэхдээ хүмүүс бид нарын хувьд амьдралын хувьсан өөрчлөлтөөр хангалттай өөрчлөгдөх хугацаа" гэж өнөөх залууг хэлэхэд тэхён түүнрүү харц салгалгүй ширтсээр л...

"Тиймээ чи их өөрчлөгдөж. Их том болсон байна" гэхэд хён шик гэх залуу чанга чанга инээн "аах тийм л дээ тийм хха. би өмнө нь таныг ахаа гэж хардаг байсан бол одоо та бараг намайг ахаа гэж дуудахаар харагдаж байна хха. Танд өөрчлөгдсөн зүйл нэг ширхэг ч алга аа.... гайхалтай" гэсээр алга хэд чанга ташаад орны хажууд байх сандал дээр хөлөө ачин суув.

Тэхён түүний ярьсан зүйлд инээснээ хэсэг дуугаа хураан суугаад орноосоо босож газраас өөрийнхөө хувцаснуудыг аван өмсөж эхэллээ.

Би ч бас босох хэрэгтэй байх гэж бодоод орноосоо босох гэтэл миний бие нэг л хөндүүрлээд удаан хөдлөөд болж өгсөнгүй.

"Чи зүгээр үү?" Гэж нөгөө залуу санаа тавин надаас асуухад их гайхсан болоод ч тэр үү "т-тийм тийм-ээ" гэсээр ээрч мууран хариулаад эв хавгүй инээмсэглэн хөнжлөөрөө өөрийгөө орооход тэхён газраас миний хувцаснуудыг авч өгөв.

Тэр аль хэдийн хувцсаа өмсөөд дуусчихсан байх бөгөөд намайг хён шик гэх залуугаас халхлах аятай урд минь зогсоод "хурдан хувцсаа өмсчих" гэж хэлчхээд дахин өнөөх залууруу харан "Чи энд яах гэж ирснээ хэлэхгүй юм уу?" Хэмээн лавлалаа.

Залуу инээгээд "мэдээж тантай уулзах гэж л ирнэ шүү дээ" гэж хариулав.

Тэхёны царай ширүүсэж "намайг ирснийг яаж мэдэж энд ирсэн юм?!" Гэхэд түүний царай ч өөрчлөгдөн "их амархан" гэсээр босож зогсоод "Наашаа ороод ир" хэмээн ширүүн дуугаар хэлэхэд гаднаас баахан буу барьсан хүмүүс гүйлдэн орж ирэх нь тэр.

"Ю-юу вэ?" Гэж уулга алдан босоход хён шик "хэрвээ та хоёр нэг л хүнийг алах гэж оролдвол тэд бүгд та хоёрыг буудах болно!" Гэсээр өнөөх залуусын дунд орон зогсов.

Гэтэл тэхён инээж "намайг буудаад алчихна гэж бодоо юу?" Гэхэд тэр ч бас инээмсэглэн "та ямар сум гэдгийг нь мэдмээр байгаа байх нь ээ" гэж хэлснээ хажуудаа зогсоо цэргийн хувцастай залууд "бууд" хэмээн тушаал өгөхөд буун дуу тас хийх нь тэр.

Харин тэхён бууны сумыг хүлээх аятай ямар ч хөдөлгөөн хийсэнгүй. Сум түүний мөрийг оноход тэр ярвайж чангаар орилов. Гэтэл миний хавиргыг ч бас хэн нэгэн нь буудчихав.

Vampire schoolWhere stories live. Discover now