нэг дүгээр бүлэг-1

4.9K 280 9
                                    

Цус сорогчдыг нарын гэрэлд гарч чадахгүй учраас хүмүүс өдрөөр энгийн амьдарч шөнө болоход тэднээс нуугдан айдаст автдаг байсан үе аль хэдийн өнгөрч цус сорогчид улам хүчирхэгжин хүмүүсийг эрхэндээ оруулаад бараг 100 жил өнгөрчээ.

Тэдэнд нарын гэрэл гэх мэт жижиг сажиг зүйлс огт хамаагүй болоод зогсохгүй мөнхийн амьдралд нь юу ч нөлөөлж дийлэхээргүй болсон аж.

Энэ ертөнцийн дүрэм ганцхан

Цус сорогч бол хүмүүсийн хаан

Ямар ч хүн тэдэнтэй ярилцаж зүрхлэхгүй.
Өөрийг чинь ганцхан секундийн дотор л хороож чадах араатнууд дунд зэрэгцэн оршиж, өдөр бүр тэдэнтэй зөрөн өнгөрнө гэдэг аймшигтай.

Гэхдээ яагаад шууд тэднийг цусыг сорохгүй байгаа юм бэ гэж үү?

Энэ бол тэдний дүрэм.

1. Эмэгтэй хүмүүсийг үлдээх.

Энэ нэг их сайхан сэтгэлтэй болохоор гаргасан юм биш. Хэрвээ тэд хүмүүсийн цусыг хамаа замбараагүй сорох юм бол хүмүүс гэж байхаа больж тэд өлсөж тэдний амьдрал ч мөн төгсөх учраас эх үүсвэрийг нь үлдээх хэрэгтэй гэсэн санаа бий.

Гэхдээ ийм дүрэм байсан ч тэд нууцаар цусыг нь сорж л байдаг.

2. 18 хүрээгүй хүүхдийн цус уухыг хориглоно!

Харин энэ бол тэдний хамгийн сайн биелүүлдэг дүрэм.

18 хүрэх үедээ хүмүүс дараагийнхаа үе удмыг үлдээж чадна. Харин тэрнээс өмнө аюултай учраас тийм зүйл тулгадаггүй. Тиймээс ч тэдэнд ойртдоггүй.

3. Цус сорогчид бүхний дээр байна

Энэ дүрмийн утга ойлгомжтой биз. Бүх хүн цус сорогчдын хүслийг л дагадаг. Дуртайдаа биш ч ядаж нэг хоног, нэг цаг, нэг минут, нэг секунд ч болтугай илүү амьдрахыг хүсдэг учраас хэлснийг нь хийдэг.

Дараагийн дүрэм бичигдээгүй ч бүх хүн бүх цус сорогчдын дунд байдаг зүйл

Цус сорогч хүнтэй хайр сэтгэлийн холбоотой байж болохгүй.

Угаасаа энэ зүйл 100 жилийн өмнөөс тогтсон. Цус сорогчид үргэлж дээгүүр харж хүмүүсийг хог шаар мэт ханддаг учраас ийм зүйл болох ч боломж байгаагүй.
Тэдний хэрэглэдэг зүйлс, ажиллах газар гээд бүх зүйлс хүнээс хол. Гэхдээ л цус тэдний амьдрал учраас өдөрт нэг цус сорогч нэг хүнийг цааш нь харуулж л байдаг.

Vampire schoolOù les histoires vivent. Découvrez maintenant