1

1.1K 168 42
                                    

"Би мэдэхгүй ээ"

Тэхёныг ийнхүү хэлэхэд хэдэн хоног ганц ч үг дууграагүй хоолой нь сөөнгөтөн сааралтаж, намжүүн жин хоёрт арай хийн сонсогдохоор байв.

Тэр тэдэн рүү эгцлэн харж зүрхэлсэнгүй. Нүд нь энд тэндгүй гүйх бөгөөд үүнийг нь харсан жин улам их уурсах шиг "яагаад!! Яагаад гэж байна!" Гэж чангаар хаширахад намжүүн түүнийг тайвшруулах аятай мөрөн дээр нь гараа тавив.

Жин ч өөрийгөө барихыг хичээн хоёр гараа ташаагаа тулсаар нүдээ эргэлдүүлэн арагш харлаа.

Гурван залуугийн хооронд нам гүн хэсэгтээ ноёрхож, өөр өөртөө бодолхийлэн зогсоцгоосны эцэст "Бидэнд юу болсныг хэлж өгч болох уу?" Гэж намжүүн хэлэв.

Тэхён намжүүнрүү ширтсэнээ хаалгаа онгорхой үлдээн гэр рүүгээ орлоо.

Намжүүн жин хоёр ч түүнийг даган өмнө нь жонгүгийнх гэж нэрлэгддэг байсан тэдний гэрт орж ирэв. Хэдий анх удаа жонгүгийнд ирж байгаа нь энэ боловч гэрийн эзэн нь байхгүй байгаа нь харамсалтай.

Тэхён том өрөөнд байрлах том түшлэгтэй сандал дээр сууж харин зочид нь буйдан дээр сууцгаав.

"Тэгэхээр...болсон зүйлсийг ярихаас өмнө би өөрийгөө хэн гэдгийг хэлэх хэрэгтэй байх"

"Тэгэх хэрэггүй дээ. Жонгүг алга болохоосоо хэдэн хоногийн өмнө бидэнтэй уулзаж чиний талаарх бүгдийг ярьж өгсөн" гэж намжүүнийг хэлэхэд жин яриаг нь үргэлжлүүлэн "тэр чамайг бидэнтэй уулзуулж дотно болгомоор байна гэж хэлсэн. Даана ч одоо ийм байдлаар л уулзаж байх шив" гэсээр буйдангын түшлэгийг налан хойш суув.

Үүнийг сонссон тэхён ч бас жонгүгийн "найзуудтайгаа уулзуулмаар байна" гэж хэлж байсныг санаж, нүдэнд нь тэр үед түүний инээмсэглэн ярьж байсан царай харагдах шиг болох нь тэр

Тэхён нүдээ анин амьсгаагаа гаргаад "Үнэндээ би ч бас юу болсныг ойлгохгүй байгаа. Түүнийг алаг болсон өдөр яг л өмнөх өдрүүд шигээ л байсан. Гэхдээ тэр өдрөөс 3 хоногийн өмнө бид манай гэрт очсон юм..."

10 хоногийн өмнө

"Ааваа би танд хэлсэн!"

"Ким тэхён чи миний үгийг сөрж чадна гэж бодоо юу?!"

"Ааваа!"

"Чамд өмнө нь хэлж байсныг санаарай. Эхнэр чинь 2 долоо хоногийн дараа гэхэд энд ирчихсэн байна"

Vampire schoolحيث تعيش القصص. اكتشف الآن