11

1.9K 264 58
                                    

Аавын минь байнга гаргадаг тайван хэрнээ дулаахан инээмсэглэл, чихэнд минь сонсогдоогүй ч "хайртай шүү" гэж амандаа хэлэх нь нүдээр дамжин чихэнд тодхон сонсогдож, гараа даллан үлдсэн нь одоог хүртэл нүдэнд минь харагдана.

Эздийн ордон ойд уусан алга болсоор тэртээд үлдэхэд санаа алдан нүдээ аньж "дараа ирэхдээ аавтайгаа буцах болно" гэж өөртөө амлалаа.

Тэр ч надтай үг дуугаралгүй, би ч түүнтэй ам нээлгүй явсаар урт замыг туулан гэртээ ирэхэд тэр "надад очих газар байна" гэсээр үрүүлээ чанга атган суухад нь би юу ч дуугаралгүй машинаас бууж гэр рүүгээ оров.

Миний хувьд тэр гэрт орж ирээгүй нь азтай дохиол л гэж бодогдоно.

Би гэртээ орсон дариудаа аавын ажлын өрөөрүү итгэл төгс зүглэлээ.

Өмнө нь аавтайгаа л уулзах гэж энэ өрөөрүү ордог байсан бол одоо би аавынхаа нууцыг мэдэхийн тулд орж байна.

Бүх зүйл нь эмх цэгцтэй түүний ажлын ширээ миний аавыг ямар эмх цэгцтэй нэгэн гэдгийг шууд л харуулж байлаа.

Ширээний 3 шургуулагны хамгийн доод талын шүүгээг татахад хуудаснууд нь шарлаж, удаан хэрэглэсэн гэдэг нь илт харагдахаар овойж товойсон хар өнгийн арьсан хавтастай дэвтрийг олов.

"Миний тэмдэглэлийг уншаарай. Надад бас энэ ертөнцөд тохиолдсон зүйлсийг бичсэн байгаа. Чиний одоо ойлгохгүй байгаа зүйлсийн хариу ч байгаа гэдэгт итгэлтэй байна" гэх аавын минь хэлсэн үг дахин сонсогдох шиг.

Энд л миний ойлгохгүй байгаа зүйл байгаа байх. Тэхён үхвэл цус сорогчид бүгд үхэх болно гэдэг юу гэсэн үг вэ? Миний мэдэхээр тэр л цус сорогчдыг үгүй хийж байгаа шүү дээ. Гэтэл тэр тэдний амьд байгаа шалтгаан гэдэг байж боломгүй юм.

Хуучирч элэгдсэн хавтсыг зөөлөн нээхэд дотор нь бэх нь арилах шахсан хуучны бичгүүд харагдана.

Өдрийн тэмдэглэл

1578 оны 8 сарын 17

Өнөөдөр миний ээж аав үгүй боллоо. Эзэн тэднийг минь өргөл болгосон. 12 настай надад амьдрал гэдэг хэчнээн аймшигтай зүйл гэдгийг тэр өнөөдөр надад харуулж чадлаа.

Цус сорогчдын бунхны доор дахиад нэг бунхан бий. Тэнд яг л цус сорогч болох гэж байгаа хүүхдүүд шиг ганцаараа авсан дотор хэвтэх хүү  байдаг. Эзэн аав ээжийг минь хороож тэр хүүд бүх цусыг нь уулгаад, ухаангүй хэвтэж байгаа тэрнийг "сайн байна миний хүү" гэж хэлээд духан дээр нь үнэссэн.

Vampire schoolWhere stories live. Discover now