2

869 150 25
                                    

Хэн нэгнийг хүлээнэ гэдэг цаг хугацааны зүй тогтлыг өөрчилсөнтэй адил.

Нэг минутын хэмжүүр 60 секунд хэдий ч  зуу, бүр мянган секунд болсон мэт санагдуулна.

Гэхдээ тэр бүх хугацаанд нэг л зүйлийн тухай боддогт хүлээлтийн үнэ цэнэ орших мэт...

Одоо би зүгээр л түүнийг ирэхийг хүлээгээд л суух ёстой юм гэж үү?

Цаг хугацааг дэмий хоосон өнгөрөөж буй мэт байх ёстой гэдэг нь таалагдахгүй байна.

Зүгээр л түүнийг ирэхийг хүлээн суусан дор өөрөө хайж нэг секундын ч өмнө болов түүнийг харахыг хүснэ.

Тэр хаана байгаа юм бол...

Жонгүг хаашаа явчихсан бол...

Надаас залхасан юм болов уу?

Гэхдээ залхасан юм бол тэр эргэж ирнэ гэж хэлэх ёсгүй биз дээ?

Түүнийг ирнэ гэсэн үл мэдэгдэх захидлын эзэн жонгүг биш боловч түүнийг хаана байгаа гэдгийг мэдэж байгаа хэн нэгэн байгаа гэдэг нь миний сонирхлыг төрүүлнэ.

Эсвэл би энэ захидлыг явуулсан хүнийг олоод жонгүг хаана байгаа гэдгийг мэдэж болох юм?

"Ингээд хоёр хүн хайх ёстой болж байгаа юм биз дээ" гэсээр захидлыг буйдангын хажууд байрлах жижиг ширээн дээр тавиад хэсэг харж суув.

Бүх юм улам ойлгомжгүй болчих шиг...

Өнөөдөр сургууль руу явахгүй учир гарт тааралдсан хувцсаа авч өмсөөд таамаг төдийхнөөр баримжаа болгож нэг хүнтэй уулзахаар шийдэв.

Тэнгэрт үүлс хуралдаж хэзээ мөдгүй дайн дэгдэх гэж байгаа мэт аянга цахих хүчтэй дуу сонсогдоно.

Хар юүдэнтэй цамцныхаа малгайг өмсөөд, машиныхаа түлхүүрийг халаасандаа хийн гэрээсээ гартал машины  хажууд шүхэр барьсан нэгэн зогсоно.

Яагаад ч юм жонгүгийг ингээд хүрээд ирж байгаа юм биш биз дээ гэсээр яаран очиход тэр хүн жимин байж таарав.

"Яах гэж ирсэн юм?"

Намайг ингэж асуусны дараа тэнгэр хүчтэй дуугран бороо ширүүсэж эхлэх нь тэр.

Жимин шүхрээ надруу ойртуулахад түүнээс халамж хүсээгүй учраас шууд л түлхэж орхив.

"Би чамтай цуг жонгүгийг хайх гэсэн юм"

"Надад чиний тусламж хэрэггүй"

Түүний хажуугаар гаран машиныхаа хаалгыг нээх гэтэл тэр миний гарнаас татан намайг зогсоов.

Vampire schoolWo Geschichten leben. Entdecke jetzt