6

2K 246 65
                                    

Нүдээ нээхэд дөнгөж мандаж байгаа нарны хурц туяа өрөөг гэрэлтүүлэхийг харсан ч  хараа минь тогтож өгөхгүй бүрэлзэж дайвалзах нь толгой өвтгөж хөмсөг эрхгүй зангируулж байлаа.

Хөнжлөө холдуулах гэхэд хөнжил хүнд болчихсон мэт санагдаж арай хийн холдуулаад босох гэтэл орноосоо өнхрөөд газар хүчтэй унах нь тэр.

Жонгүг: би яагаад байна аа...

Толгойгоо бариад газраар мөлхөх шахам явсаар хана түшин босож зогсоод өрөөнөөс гарлаа.

Жонгүг: аав?

Нэлээн хэдэн удаа аавыг дуудтал  ямар ч хариу хэлээгүйг нь бодоход  тэр байхгүй байгаа бололтой.

Жонгүг: өлгөө эрт хаашаа явсан юм болдоо?

Хөндүүртэй толгойгоо барин гуйвж дайван явсаар угаалгын өрөө орж нүүрээ хүйтэн усаар угааж аваад толинд хартал нүд минь бүрэлзсэн хэвээр байгаа ч хүзүүнээс минь урссан цусыг харахтайгаа байв.

Жонгүг: юу вэ!!

Одоо л өнгөрсөн шөнийг санаж тэхёны аймшигтай гялалзсан улаан нүд нүдэнд минь харагдах шиг болж хүзүүгээ гараараа даран соёо нь зоогдсон хэсгийг тэмтэрч үзлээ.

Юу болоод байгааг ойлгож өгөхгүй юм. Тэр яаж байгаа юм бол?

Хамгийн гол нь тэр миний талаар өөр цус сорогчдод хэлсэн болов уу?

Намайг цус сорогчид мэдэх юм бол...би үхэх байх ...бас аав маань.

Бурхан минь

Би яах ёстой юм бэ?!

Үсээ зулгаан хүйтэн чулуун шалан дээр суухдаа тэхёныг л зогсоо зайгүй бодож байлаа.

Жонгүг: надаар яах гээд байгаа юм бэ Ким Тэхён!!

"Би яасан юм?"

Жонгүг: т-тэхён

Дахиад л хэзээ орж ирсэн нь мэдэгдэхгүй ч аль хэдийн угаалгын өрөөний хаалгыг налаад намайг ширтнэ.

Жонгүг: яаж байгаа юм? Намайг алмаар байгаа юм уу?

Тэр миний хажууд ирэн зогсоод "харин л дээ" гэснээ доош явган суун "магадгүй л юм?" Гэж хэлээд инээмсэглэн эрүүнээс дээш өргөн надруу ойртоход нь би гарыг нь түлхэн ширүүн харцаар түүнрүү харлаа.

Жонгүг: эндээс яв!

Тэхён: бид хамтдаа явах болно оо. Одоо хичээлээсээ хоцрох нь.

Тэхён гараас минь хүчтэй татан намайг босгоод "хурдан хувцсаа өмс. Би хүлээх дургүй шүү" гээд гараад явчхав.

Vampire schoolWhere stories live. Discover now