8

2.8K 268 95
                                    

Цус сорогчийн сэтгэл гэж ийм аймшигтай хүйтэн байдаг гэж үү?
Хоёр зуу гаруй сурагчийг өөрөөс нь сул дорой болохоор л алах юм гэж үү?
Өөрсдөө өлбөрч үхэхгүйн тулд үр хүүхдээ юмын чинээ тоолгүй үгүй хийх юм гэж үү?

Аавын царай хувхай цайж эзний нүдрүү тасралтгүй ширтэх бол миний толгойд сургуулийн коридороор инээн өнгөрдөг танил царайнууд, жонгүгаа гээд мэндэлдэг ангийхан бас юу юунаас илүү найзууд минь бодогдоно.

Эзэн: энэ үйл ажилгааг бид ойролцоогоор 7 хоногт багтаана гэсэн зорилготой байгаа.

Аав: яаж....яаж ийм аймшигтай юм бодож чадав аа?!!

Эзэн: амьд үлдэхийн тулд ойлгосон уу!!

Аав: тэдний эцэг эх яана гэдгийг бодож үзээгүй хэрэг үү?!

Эзэн: мэдээж. И захирагч энэ асуудлыг бараг л шийдчихсэн байгаа. Тэдний эцэг эхүүдтэй уулзсан л байх ёстой доо...

Аав: эцэг эхтэй нь уулзсан гэнэ ээ??

Эзэн: тэд ч бас өөрсдийгөө сонгосон

Би энэ үгэнд нь итгэж чадсангүй шууд л "юу?!!" Хэмээн чанга дуугаар хэлэхэд эзний ширүүн харц наддээр тусан "танд бидний энэ асуудалд оролцох эрх байхгүй л болов уу залуу ноёнтоон" гэв.

Эцэг эх нь хүүхдээ алахыг зөвшөөрнө гэдэг миний толгойнд багтахааргүй юм. Гэхдээ одоо бодоход тэд тийм шийдвэр гаргаж болохоор араатнууд шүү дээ.

Цус сорогчийн сэтгэл хатуу ч хоорондоо хайр сэтгэлийн холбоо үүсгэж хүүхэдтэй болох боломжтой ч хүүхдээ хүлээх 100 жилд тэрний сэтгэлийг хөргөх хангалттай хугацаа. Яг үүнийхээ адил хүүхдээ ч үл тоодож анхаарал халамж тавьх байтугай үг ч сольдоггүй гэдгийг хүүхэд бүрийн амнаас сонссон ч үхүүлэх дээрээ тулсан гэдгийг мэдэх үнэхээр хүнд санагдана.

Аав: яаж устгах гэж байгаа юм?

Эзэн: чиний санаа зовох зүйл биш. Чи зүгээр л чимээгүй байхад л хангалттай.

Аав: бүх эцэг эхүүд дэмжсэн гэдэгт итгэхгүй байгаа болохоор энэ үнэхээр том асуудал тарина гэж бодож байна.

Эзэн: асуудалгүй ээ. Би зүгээр л хүүхдүүдийг нүдэндээр нь алах гээгүй. 7 хоногт алгуурхнаар...тийм биз дээ Тэхён?

Тэхён: тийм ээ.

Жин: энэ доод ангийнхан арай дэндүү юм аа!

Хусог: яасан юм?

Намжүүн: ангиараа хичээл тасалсан гээд

Vampire schoolWhere stories live. Discover now