5

2K 242 43
                                    

Миний нууцтай холбогдох хамгийн чухал түлхүүр нь миний ээж.

Тэр бол хүн.

Харин миний аав цус сорогч.

Тэдний хайр хэдэн зуу хэдэн мянган жилийн хүн, цус сорогч нарын тэмцлийг даван гарсан маш хүчтэй холбоо байсан учраас би энэ хорвоонд мэндэлсэн юм.

Гэхдээ би ээжийгээ дотроос нь сорж бие болсон араатан. Тиймээ би өөрийгөө цус сорогч биш араатан гэж боддог.

Эх хүн хүүхдээ 9 сар тээдэг байтал би ээжийгээ яс арьс болтол нь цусыг нь сорж хүүхэд тээх чадваргүй бүр амьдарч ч чадахааргүй болгон арга мухардаж ээж маань аавд "одоо хүүхдээ гаргахгүй бол би бас хүүхэд маань аль аль үхэх болно" гэж хэлсэн учраас гэрийнхээ хонгилд ямар ч эмчийн тусламжгүй аавынхаа гар дээр 5 сар ч болоогүй жижигхэн хүүхэд гарч ирсэн юм даа.

Харин хөөрхий ээж минь намайг харж ч чадалгүй нулимстай нүдтэй тэнгэрийн орон руу явсан.

Гэхдээ хамгийн том асуудал яг энэ төрсөн мөчөөс минь эхлэн гарч ирсэн юм. Цус сорогчийн хүүхэд өөрсдөөс нь төрөх хэдий ч бунханаас л амь ордог байтал надад тэнд очих шаардлага байгаагүй учраас тэр мунханаас гарч ирсэн мэт амьдрах шаардлагтай болсон.

Аавын нэр алдарт ч шууд нөлөөлөх учраас тэр  хүний хүүхэд олоод түүнийгээ хороон бунханд тавиад цус сорогч нарт өөрийнхөө хүү хэмээн итгүүлж 100жилийн хугацаа нь удахгүй дуусах ёстой гэж тэдэнд хэлээд хэдэн сарын дараа тэр намайг бунханд аваачиж түр тавиад дотроо "эздийг л битгий ирээсэй" гэж залбирсаар нэр нөлөө бүхий өөрийнх улыг долоох шахам явдаг ч ардаа хутга нуусан хэдэн цус сорогч нарыг цуглуулан намайг амь орлоо хэмээн зарлаж цус сорогч гэж итгүүлсэн юм.

Тэгээд л цус сорогчдыг дуурайж эхэлсэн. Гэвч надад олон асуудал тулгарч байлаа.
Хэдий ээжийнхээ цусаар тэжээгдэн бүрэлдсэн боловч би хэзээ ч цус ууж үзээгүй. Надад тэдэн шиг өлсөж цанган гэсэн ойлголт байгаагүй учраас би тийм зүйлэнд ойртож ч үзээгүй явсан. Гэхдээ мэдээж өнөөдрийг хүртэл шүү дээ. Би анх удаа өнөөдөр цус ууж үзлээ. Үнэнийг хэлэхэд надад маш их таалагдсан гэдгийг хэлэх нь зөв байх.

Миний бие цус сорогчийнхтой их төстэй ч сул тал ихтэй. Би хүнээс хурдан боловч цус сорогчоос удаан, хүнээс сайн харах боловч цус сорогчоос муу. Гэхдээ энэ дутагдлаа би өөрөө засах гэж хичээсэн.

Би өдөр бүр дасгал хийж улам илүү
хүч чадал, хурдыг өөрийн болгож цус сорогч нар дунд тэдэнтэй энэ зэрэгцэхийн тулд багаасаа хичээж өдийг хүргэв.

Vampire schoolDonde viven las historias. Descúbrelo ahora