1.

2.6K 239 11
                                        


"Завтай юу?"

"Мэдээж. Өнөөдөр тэр маань завгүй байгаа, дүүгийнх нь төрсөн өдөр болохоор.. Тэгэхээр би өнөөдөр маргаашдаа завтай гэсэн үг"

Сургуулийн шатнаас буухдаа л халааснаасаа арван мянга воны хамтаар утсаа гаргаж ирсэн бөгөөд түүнийгээ барьсаар замын эсрэг талын явуулын дэлгүүрээс бохь аван "Надаас тэгээд юу хүсээд байгаа юм?"

Түүнийг дагаж явсан шаргал үстэй залуу авсан боодол бохиноос нь нэгийг авангаа "Манайд хүн байхгүй" гэснээ нөгөө бохийг амандаа хийгээд "Энэ юуных нь вэ?"

"Гүзээлзгэнэ. Яасан? Найз охиноо хэн чихэрлэг биш гашуун амтаар үнсээд байхыг хүсэх юм?"

"Чи тамхиа хаясан нь дээр.." Шаргал үстэй залуу ингэж хэлээд үсээ гараараа хойш самнан "Тэгээд яах юм? Манайд хүн байхгүй гээд байхад"

"Очно оо, очно. Гэхдээ чамайг идэж уух зүйлээ гаргана гэвэл л очно" гэснээ ганц бохь хангалтгүй санагдсан бололтой дахин хоёр ширхгийг ам руу хийж орхилоо. Үлдсэн мөнгө болон бохио өмднийхөө арын халаасанд хийж "Хэн хэн ирэх юм?"

"Олон улсын харилцааны чиглэлийн хэдэн залуус, тэгээд бусад маань... Би гэрээ нохой гахайн хороо болгомооргүй байгаа" Шаргал үст ингэж хэлээд бугуйвчнуудаа янзлах аж.

Бохиноос үлдсэн мөнгөөрөө ус авахаар дахин халаасаа ухангаа "Тийм байж ингэж уулзах шаардлага байсан ч юм уу.." хэмээхэд шаргал үст түүнийг цохиж аваад "Баасан гараг шүү дээ, тэглээ ч бие даалтуудаа хүн болгон дуусгаж байхад"

"Би дуусгаагүй ш дээ"

"Чамаас бусад нь дуусгаж байгаа. Алив ээ, Тэхён, хэлээч дээ, долоон цагт ирэх юм уу?"

Тэхён ууж байгаа усаа хурдхан шиг балган хажуугаар нь асгарсан усаа эрхий хуруугаараа арчаад "Чамайг бүгдийг нь гаргана гэвэл очно гээд байхад"

"Мэдээж би л гаргана ш дээ! Дандаа л би гаргадаг биз дээ!" Шаргал үст ингэж хэлээд үсээ гараараа хойш самнан цүнхнээсээ үнэртэй ус гаргаж ирэн Тэхён руу цацангаа "Чамайг байнга тамхи татаад байвал би духан дээр чинь машины үнэртүүлэгч наачихна шүү"

Тэхён өөдөөс нь инээн дахин усаа балгаад "Юундаа инээгээд байгаа юм?"

"Бохь зажилж байж ус уугаад л. Хахаад үхчихвэл яах ч юм"

Тэхён түүний үгэнд нүдээ эргэлдүүлээд бугуйн цагаа хальт харчхаад жаахан яаравчилж байгаа бололтой гэнэт хам хум хөдөлгөөнтэй болсноо "Би явчхаад ирье, та нар цуглаад эхэлж л байгаарай" гэснээ зам хөндлөн гараад гүйчих нь тэр.

Тэрээр гүйж байснаа гэнэт зогсоод "Хөөе! Жимин! Манай найз охин залгавал мэдэхгүй гэж хэлээрэй!! Би санааг нь зовоомооргүй байна!!!" гэхэд нөгөөх нь толгой дохиод гараараа яв хэмээлээ.

Нар жаргах дөхөж байлаа. Тэнгэр улбартаж, үүлс хүртэл тайван харагдана. Хаа сайгүй оюутнууд алхаж харагдах ч төд удалгүй бүгд харьцгаах шиг болж сургуулийн хашаа хоосорно. Цаг агаар дулаан, гэвч халуун биш бөгөөд цаанаасаа л бүх юм нам гүм, амар жимэр байх аж.

Тэхён хэдэн ажил зохицуулж далиманд нь цүнхээ гэртээ үлдээчхээд Жиминий гэр лүү хурднаар алхаж байв. Тийм ээ, Жимин Тэхён мөн хэдэн залуус нийлж өнөөдөр цуглах гэж байгаа юм. Зүгээр л зорилгогүй цуглаан. Хэн ч амжилт гаргаагүй, хэн ч сугалаанд мөнгө хожоогүй, гэхдээ тэд өнөөдөр Жиминий гэрт уулзах гэж байна.

Тэрээр найз охиныхоо өнөөдөр завгүй байгаад нь бурханд талархаж, тэр чөтгөр шиг дүүгийнх нь төрсөн өдөр болоогүй байсан бол юу гэж уурлаж үглэх байсан бол доо хэмээн бодох аж.

"Хэн бэ?"

"Хэн л байв гэж дээ, хаалгаа онгойлго"

Жимин хаалгаа нээж Тэхёныг оруулахад шарсан махны үнэр сэнгэнэж, тэдний уух дуртай шар айраг зэрэг нүдэнд нь харагдаж байлаа.

"Гэр дотор ч, тагтан дээр ч тамхи татахгүй шүү"

"Би авчраагүй" Тэхёныг ингэж хэлээд гутлаа тайлахад Жимин шоолс хийгээд "Өмнө нь ч бас ингэж хэлсэн мөртлөө халааснаас чинь унаад баригдаж байсан юм байж. Тэр яахав хоёр хүн  л ирээгүй байна, тэрнээс биш чи ерөнхийдөө цагаа тааруулж ирлээ.."

Тэр өмнөх өмнөхийн бяцхан найр, жижигхэн уулзалт дээр ч гэсэн дандаа л хоцордог тул Тэхёныг сургуулийн гадуур юу хийдгийг Жимин гайхдаг байв.

"Хэн ирээгүй гэж?" Тэрээр үсээ хойш самнаад зочны өрөөнд нь ороход асуусан асуултаа ч мартаад тухлан, ирсэн хэдтэйгээ яриа нийлэн сууж байтал Жимин хүнийхээ тоогоод лонхтой архи гаргаж ирэв. Ямартай ч тэд ойрын хугацаанд дахин ингэж суухгүй болохоор тултал нь найрлахыг хүссэн бололтой.

Тэхёны хажууд сууж буй Хусог гэгч залуу түүний утсан дээр ирсэн зурвасыг санаандгүй олж хараад "Найз охиндоо хэлээгүй биз дээ?"

Цэнхэр үсээ гараараа хойшлуулангаа Тэхён "Хэлчихсэн байсан бол би энд сууж байхгүй шүү дээ" хэмээснээ жигтэйхэн санаа алдаж жижигхэн архины шил дээгүүр хуруугаа гүйлгэнэ. Тэхён магадгүй маргааш өглөө яаж хүн шиг босож ирнэ дээ гэж бодож байж магадгүй, хэн мэдлээ..

Хусог шарсан махнаас авч идээд Жимин рүү харц шидэн "Өөр хоёр хүн ирнэ гээ биз дээ? Ирэх болж байгаа юм болов уу?"

Жимин лонхтой архиа онгойлгож шилэндээ хийгээд "Тэд хэдэн охид дагуулж ирнэ гэсэн" гээд шилэн дэхээ шуудхан хөнтрөөд араас нь илүү баярласан хоолойгоор "Ирж байгаа залуус охидыг даана гэсэн болохоор би лав дургүйцэхгүй байгаа"



_____________________

Spin the bottle✔Stories to obsess over. Discover now