15.

1.5K 199 33
                                        

"Хэлээрэй, надад хайртай хэвээрээ юу?"

Жонгүг хэсэг амаа жимийн сууснаа гараа ширээн доогуур базна. Тэхёныг ийм асуулт асууна гэж гадарлаж байсан ч тулаад ирсэн чинь тэр үнэхээр тулгамдаж байсан юм.

Саяхныг хүртэл Тэхёныг хийсэн үйлдэл мөн байн байн нүдэнд нь өртөж анхаарлыг нь татах гэсэн тэр бүх санаа, бүр жаахандаа зохиож байсан дуугаа хүртэл дуулж өгч байгааг нь хараад тэр шууд л өөрт нь хайртай хэвээрээ гэдгийг бага багаар мэдэрч эхэлсэн.

Жонгүг жаахан хүүхэд биш шүү дээ...

Хэлж байгаа үгс, хоолойных нь ялдам бас энхрий өнгө, харцнаас тэр өөрийг нь хардаг байсан харц арилаагүй гэдгийг, бүр улам нандин болсон юм шиг санагдаж байсныг гээд л Жонгүг бүгдийг анзаарчихсан байсан.

Тэр хэдийнээ том болчихсон...

Гэхдээ тэр айсан юм. Дахиад л тийм зүйл болох вий, дахиад л өөрийг нь биш мэдэрсэн мэдрэмжээ санаад хүрээд ирсэн байх вий гэхээс эмээсэн..

Тэхён хариу хүлээж байгаа аятай өөдөөс нь нүд цавчилгүй ширтэх бөгөөд энэ нь Жонгүгийг хэтэрхий яаруулаад ч байгаа юм шиг эвгүй сэтгэгдэл төрүүлж байв. Эцэст нь Жонгүг шүлсээ залгилаа.

Тэр толгой дохисон юм.
Зөөлхөн, хэрнээ ганцхан удаа үл ялиг толгойгоо дохиход Тэхёны дотор яагаад ч юм салют буудаж байгаа мэт мэдрэмж төрөх шиг болов. Догдлол хүзүүгээр нь дамжин нүүрэн дээр нь ирээд инээмсэглэл болон хувирахад тэр арай хийн амаа нээлээ.

"Тэгээд яагаад шууд над дээр ирэхгүй байгаа юм? Чи намайг өөрт чинь хайртай хэвээрээ гэдгийг мэдэж-"

"Залуус аа!"

Жимин яг энэ мөчид тэдэн дээр хаалга саван орж ирээд "Манай дүү ирж байгаа гэж байна, гялс гэр цэвэрлэхэд минь туслаад өгөөч.." хэмээн шууд л хоосон лонхнуудыг түүж хогийн сав руу шидэж эхлэв.

Тэхён Жонгүг хоёрын харилцан яриаг ийнхүү тасалсан ч Жимин сүүлд нь уучлалт гуйгаад ийм байдалтай байхад дүү нь ирвэл аав ээжид нь ховлохыг, бас амьдарч байгаа байдлыг нь хэрхэн гуйлгачин шиг болгож ярих боломжтой талаар бүтэн лекц тавьж байлаа.

Тэдэнд ярих ч зав олгосонгүй, тэд ч өөрсдөө ярих зав гаргасангүй, зөвхөн Жиминий гэрийг цэвэрлэж өгөхөд анхаарлаа хандуулах аж.

Тэднийг яг сүүлчийн аягаа угааж, сүүлчийн дэрийг буйдан дээр байрлуулж байхад нь Жиминий дүү хаалга тогшсон юм. Дүүг нь орж ирэхэд Жимин уриалагхан угтаж аваад Тэхён Жонгүг хоёрыг явууллаа.

Spin the bottle✔Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang